Нийтийн тээврийн газраас мэдээлэл гаргажээ. Тодруулбал, өнөөдөр /2022.12.05/ өглөө нийтийн тээврийн үйлчилгээний 105 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 977 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах бөгөөд нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаатай холбоотой,
- өглөөний ачаалалтай 06:30-09:30 цагуудад дундын 23 зогсоолоос нэмэлтээр 52 тээврийн хэрэгсэл,
- оройны 17:00-19:30 цагуудад дундын 16 зогсоолоос нэмэлтээр 34 тээврийн хэрэгсэл нийт 86 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 1029 тээврийн хэрэгсэл ажиллана.
Нийтийн тээврийн үйлчилгээнд түлшээр ажилладаг 826 тээврийн хэрэгсэл 1 өдөрт 134 тн түлш зарцуулж байна. Одоогийн байдлаар түлшний хомсдлоос шалтгаалж үйлчилгээ доголдсон аж ахуйн нэгж байхгүй байна.
Нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлын хүрээнд тус газраас өнөөдрөөс "Зорчигчиддоо хүлээгдэлгүй шуурхай үйлчилцгээе" аяныг эхлүүлж, зарим аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд карт уншигч төхөөрөмжгүй тээврийн хэрэгслүүдийг дайчлан үйлчилгээнд ажиллуулж байна.
Мөн шугам замд Автотээврийн хяналтын улсын 16 байцаагч, 144 шалгагч нар хяналт тавин ажиллана. Түүнчлэн 22 сургуулийн 22 чиглэлд 22 тээврийн хэрэгсэл ажиллана.
Холбоотой мэдээ