Айл бүрийн хөргөгчний "мухарт" хоол хийхдээ ялгаж үлдээсэн өөх байдаг нь худлаа биш. Зарим айлууд өөхөө шууд хог болгож хаядаг бол зарим нь хэзээ ч хэрэглэхгүй атлаа хөргөгчиндөө хадгалсаар байдаг. Үүнээс болоод хаягдал өөх зундаа өмхийрч, байгаль орчныг бохирдуулах нь бий. Тэгвэл хэрэглэхгүй өөхөө хаяхгүйгээр тушааж оронд нь ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авах үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
“Натурал грасс ланд” ХХК нь /2022.11.26/ -аас “Өөхөө тушаая” аян өрнүүлж эхэлсэн байна. Тус аяны хүрээнд малын гаралтай өөх, тосыг килограмм тутмыг нь 400 төгрөгөөр тооцон авч мөнгөн дүнд нь дүйцүүлэн Монголд үйлдвэрлэсэн ариун цэврийн цаас, хогийн уут, амны хаалт, амны цаас зэрэг ахуйн хэрэглээний барааг өгдөг гэнэ. “Өөхөө тушаая” аяныг анх өнгөрсөн сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Содон хороолол”-д 12:00 цагаас 15:00 цаг хүртэл гадаа талбайд зохион байгуулж, иргэдээс 1.1 тонн өөх цуглуулжээ. Тэд ажлын өдөр иргэд гэртээ байх нь ховор учир амралтын өдрүүдээр аян өрнүүлж байгаа гэдгээ хэллээ. Иргэд тус аянд хэр нэгдэж байгаа болоод тухайн авч буй компани юу хийдэг талаар мэдээлэл хүргэх үүднээс өнгөрсөн амралтын өдрөөр тус аяныг өрнүүлж буй газрыг зорьсон юм.
Өнгөрсөн Бямба /2022.12.03/гаригт гадаах хүйтэн хасах 22 градус зааж байсан ч “Өөхөө тушаая” аян БЗД-ийн 26 дугаар хороо “Чухаг-2” хотхоны гадаа болж “Натурал грасс ланд” ХХК-ийн ажилчид иргэдээс өөх авч байлаа. Иргэд хөхөө өвлийн хүйтнийг ажрахгүй шинэ үйлчилгээг сонирхож хүлээцтэйгээр дараалал үүсгэн, өөхөө зарахаар зогсож байгаа харагдана. Хажуугаар зөрөх машины жолооч нар цонхоо нээж ямар үйлчилгээ явуулж буй талаар сонирхож, гэртээ ороод өөхөө аваад гарч ирэхээр болов.
Аян зохион байгуулагчид нэг машиндаа өөхөө ачиж, нөгөө машиндаа ахуйн хэрэглээний бараа ачсан байв. Иргэд өөхөө өгөөд оронд нь ариун цэврийн цаас, хогийн уутаа аваад гэртээ харьцгаана. Иргэд хаягдлаа хэрэглээний бүтээгдэхүүн болгож байгаа явдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
БЗД-ийн 26 дугаар хорооны иргэн М.Сарангарав хэлэхдээ “Урд нь өөхөө хаядаг байсан бол одоо энэ аянд нэгдээд өөхөө тушааж гэртээ хэрэгтэй бараа бүтээгдэхүүн авч байгаадаа баяртай байна" гэлээ. Харин БЗД-ийн 26 дугаар хорооны иргэн О.Бадам “Манайх бага насны хүүхэдтэй учир хүүхдүүд өөх идэхгүй ялгаж хаях үе цөөнгүй гардаг. Ихэнх тохиолдолд хоолондоо хэрэглэхгүй ялгаж хэрчээд дараа хэрэглэх мэт санагдаад хөргөгчийн мухарт үлдээдэг ч заримдаа хаяхаас өөр аргагүй болдог. Өнгөрсөн долоо хоногт цахим хуудаснаа хаягдал өөхийг ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр сольж авна гэсэн зар хараад гайхаж байсан. Энэ үйлчилгээ маш хэрэгтэй санагдлаа" гэж сэтгэгдлээ хуваалцав.
Цаг явсаар, хүмүүс өөхөө тушаасаар, оройн 17:00 цаг боллоо. Тус дүүргийн ойр орчмын иргэд мэдээ сонссон уу, аян зохион байгуулагчид руу утасдан "түр хүлээгээрэй" гэж утсаар ярих нь сонсогдов. Ингээд БЗД-ийн 26 дугаар хорооноос нийтдээ 1,5 тонн өөхийг, хэрэгцээт бараагаар сольж авсан болохоо тооцож гаргалаа.
Тус аяныг санаачлагч Р.Батнасан “Манай компани малын гаралтай бүх төрлийн өөхийг дахин боловсруулж, техникийн тос үйлдвэрлэх чиглэлээр 2019 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Өөхнөөс гаргасан техникийн тосоо БНХАУ-руу экспортод гаргадаг. Өөхөө хайлуулаад гарсан шимэлдгийг нь гахайн фермд өгнө. Малын гаралтай бүтээгдэхүүнээс ямар ч хаягдал гардаггүй. Манай компани хог хаягдлыг бууруулах зорилготойгоор л ажиллаж байгаа. Үнийн дүнд дүйцүүлэн өгч буй бараа бүтээгдэхүүн бүгд Монголд үйлдвэрлэгдсэн. Бид хаягдал боловсруулахийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд махны томоохон үйлдвэр, худалдааны төвүүдээр дамжуулан түүхий эдээ авдаг байсан бол цаашид нийслэл, орон нутагт суурин цэг байгуулахаар зорьж байгаа” гэсэн юм.
Энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр Дамбадаржаа болон Дарь-Эх гэх газруудад аян үргэлжлэх юм байна.
Б.НАРАНГОО
Зочин 2022-12-05 122.201.22.251
утас нь бна уу
Зочин 2022-12-05 202.9.46.203
Одоо хаагуур авч байгаа бол? хаана аваачиж тушаах вэ???
Зочин 2022-12-05 66.181.161.103
Хаана аваачиж өгөх вэ
Zochin 2022-12-05 103.229.122.210
Horoogoo bas amjirgaa ni ochij avdgiin bn
Зочин 2022-12-05 132.194.33.147
tabn;
Зочин 2022-12-05 132.194.33.147
mx#
Зочин 2022-12-05 132.194.33.147
1$
Зочин 2022-12-05 132.194.33.147
kan?
Тэмээчин 2022-12-05 202.126.93.115
Яахавдээ эмэгнэлтэй юм. ӨӨХний Үнэлэмж ийм хямдхан болжээ. Малчин айлын жилийн дөрвөн улиралд үр хүүхдээ хүртэл золж байж нэг малыг 2-8-н жил өдөр, шөнөгүй хариулж, маллаж, хөдөлмөрлөж байж тарга хүч, өөх, амт шимийг бүтээдэг шүү дээ.
Иргэн 2022-12-05 103.229.123.172
Маш зөв ажил байна. Бүгдээрээ дэмжицгээе. Цаашдаа эх орондоо бүтээгдэхүүнээ хэрэглэвэл бүр сайн. Амжилт.
Зочин 2022-12-05 66.181.161.47
жинхэнэ инноваци байна даа Учралаа
иргэн 2022-12-05 192.82.81.171
Маш зөв ажил санаачилжээ баяр хүргэе. Дүүрэг болгонд, том орон сууцнуудын ойр цуглуулвал бүр ч их байгаа даа. Хайран өөх тос гадгиш гаргалгүй өөрсдөө юм хий, хоол б**в цоорцогтоо хэрэглэвэл эрүүл мэндэд нь их тустайсан, яана даа. Амжилт хүсье
Зочин 2022-12-05 202.179.24.37
зөв санаачилгатай аян байна. цаашид байнга үргэлжлүүлээрэй
Зочин 2022-12-05 59.153.112.230
зөв аян зохиож байгуулж байгаа нь сайшаалтай боловч тодорхой авах. хаягийг зарлаж баймаар байна. мөн утсаа бичвэл сайн шүү
Хүчирхэг шударга хөрөнгөлөг нийгэм ард түмэнд ээлтэй монголын №1 компани болох ирээдүй байна 2022-12-05 64.119.18.16
Ухаантай сэтгэлгээний цар хүрээ өндөр байна баяр хүргэе
Зочин 2022-12-05 59.153.112.112
Маш зөв Байнгын хаягаа өгвөл сайн байна
з 2022-12-05 202.131.249.27
Өөх тосоо өгье өө, хаана яаж өгөх вэ
Зочин 2022-12-05 64.119.29.144
Буянаа гээсэн монголчуудаа гэж!!! Энэ хуйтэн едруудэд еехеерее сайхан тостой цуйван хийгээд идэхэд даарахгуй, елдехгуй мен ч сайхан даа. Хэт цамаан зан монголчуудын ядуурлын ундэс болж байж ч магадгуй.
bichgiin hev shinjiig n ajwaas nileen har bor aristai nuh uhahdaa garguun mongoo bna 2022-12-05 66.181.185.94
cham met n komnist buhchuudiin shiveriig doloosoor uuh suul holboj ulun zolbingooroo chadarj bna daa gej
иргэн 2022-12-05 64.119.27.48
Зөв ажил хийж байгаа залуустаа баяр хүргэе. Өөх авах байрлалаа цагтайгаа урьдчилан зарлаад түүнийгээ сайн баримталбал илүү амар. Өвөл айлуудын тагтан дээр өөх байгаа шүү