Долоо хоногийн өрнийн зурхай 2022.XII.05-XII.11

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.XII.05-XII.11

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.XII.05-XII.11

Хонь

Энэ долоо хоног эерэг уур амьсгалтай байх нь. Сэтгэл хөдлөлөө дотроо хадгалахын оронд бусадтай хуваалцаарай. Ажил дээрээ хэт гэнэн итгэмтгий байж, ямар нэгэн байдлаар цуурхал тараахаас сэрэмжил. Ашиг орлого нэмэгдэж, санхүүгийн байдал сайжрах хэдий ч зугаа цэнгэлд багагүй мөнгө зарцуулах төлөвтэй байна. Тиймээс орлого зарлагаа сайтар хяна. Эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхий. Таны ятгах чадварын ачаар гэр бүлийн харилцаа эв найрамдалтай байна. Өөрийн сонголтоо бусдад тулгах хэрэггүй. Шийдвэр гаргахаасаа өмнө бусад хүмүүсийн зөвлөгөөг сонсоход гэмгүй. Ажлаа солихыг хүсч байсан бол одоо л үзээд алд. Тав тухтай бүсээсээ гарах нь өсч дэвжих эхний алхам.

Үхэр

Та энэ долоо хоногт шийдэмгий байж, ихэнх үүрэг даалгавраа амжилттай биелүүлж чадна. Удирдагчид тань танд итгэж, эерэгээр хүлээж авна. Бизнес эрхлэгчид өөрсдийн бараа үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн байх хэрэгтэй. Хамаатан садан тань санхүүгийн дэмжлэг хүсч магадгүй. Оюутнуудын хувьд сурах үйл ажиллагаатай холбоотой зарлага ихтэй байх нь. Олон нийттэй харилцдаг ажил хийдэг хүмүүс бухимдалтай байна. Тэвчээртэй байж асуудлыг шийдэх тохиромжтой үе ирэхийг хүлээ. Өнгөрсөн хугацаанд удирдах албан тушаал, нэмэлт үүрэг хариуцлагаас зайлсхийж байсан бол одоо эрх мэдлээ тогтоож, алсын хараагаа тодорхойлох цаг болжээ. Амжилтанд хүрэх түлхүүр бол хандах чигээ маш тодорхой болгох гэдгийг сана.

Ихэр

Аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол дасан зохицох чадвартай байх ёстой гэдгийг сана. Аливаа асуудал дээр зөрүүдэллээ гээд энэ нь танд л сөргөөр нөлөөлнө. Долоо хоногийн дунд үеэр бага зэргийн бэлэн мөнгө орж ирнэ. Гэхдээ үүнээс гадна дахиад ч мөнгө олох боломж танд байна. Бизнесийн аялалд явж магадгүй. Гэр бүлийн асуудалд уян хатан, тэнцвэртэй хандахыг зөвлөж байна. Оюутнууд элдэв асуудлаас өөрийгөө чөлөөлж, анхаарлаа төвлөрүүлэх боломжийг гарга. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд бодож явсан санаагаа яг одоо хэрэгжүүл. Шинэ бизнес эхлүүлэх ч юм уу хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан бол хэрэгжүүл. Төлөвлөгөөгөө нарийвчлан гаргаснаар үр дүн нь гайхамшигтай байх болно.

Мэлхий

Та энэ долоо хоногт нийгмийн хүрээллээ тэлэхээр хичээх шаардлагатай болно. Ухаалаг хөрөнгө оруулалт хийснээр амьдралын чанар дээшилж, урьдын алдагдлаа нөхөж чадна. Гадаад төрхөө өөрчлөх талаар боддог бол энэ санаагаа орхи. Эцэг эхийн дэмжлэгээр гэр бүлийн бизнес өөдлөн дэвжинэ. Танай бизнес олон шинэ үйлчлүүлэгчтэй болж, орлогын шинэ эх үүсвэртэй болно. Өрсөлдөөнт шалгалтад бэлдэж буй оюутнууд амжилтад хүрч чадна. Хоолой өвдөх магадлалтай тул энэ долоо хоногт эрүүл мэндээ нэн тэргүүнд тавиарай. Хүсэл болон хэрэгцээгээ ялгаж салга, хувь хувьсгалаа ч мөн адил. Энэ мэтчилэн амьдрал бол тэнцвэр гэдгийг санаарай. Цаг хугацаа, эрч хүчээ яг юунд зарцуулахаа сайн мэддэг хүн л амжилтад хүрдэг юм шүү.

Арслан

Ажлаа солих талаар бодож байгаа бол энэ долоо хоногт амжилт олох магадлалтай. Бизнес эрхлэгчид гадаадад хөрөнгө оруулалт хийж магадгүй. Ажил бизнестээ хайхрамжгүй хандах нь их мөнгөний алдагдалд хүргэж болзошгүйг анхаар. Тиймээс юунд ч бүү яар, хийж буй ажлынхаа нарийн детал бүрт анхаарлаа хандуул. Хүмүүсийг ятгах ур чадварынхаа ачаар та олон зүйл дээр амжилт олно. Хамаатан садан тань танд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Улирлын чанартай эрүүл мэндийн асуудал үүсч болзошгүй тул анхаараарай. Найз тань танаас тусламж хүснэ. Энэ тохиолдолд тэдний яриаг зүрх сэтгэлээсээ сонсоорой. Гэхдээ хэт их сэтгэл хөдлөлөөр хандаад хэрэггүй. Сайн сонсогч байх нь асуудлыг шийдвэрлэхэд хамгийн дэмтэй байж мэдэх юм.

Охин

Ажил дээр гэнэт ачаалал нэмэгдэж, амьдралын тэнцвэрт байдалд нөлөөлж болзошгүй. Үүнээс шалтгаалан зарим нэг хүндрэл бэрхшээл тулгарна. Гэр бүлийн уур амьсгал эерэг байна. Гэрээсээ хол ажиллаж, сурдаг хүмүүс зарлага ихтэй байх нь. Зураг зурах гэх мэт өөрийн дуртай зүйлдээ цаг гаргаж, аз жаргалыг мэдэр. Эрүүл мэнддээ анхаарч, зохистой хооллохыг зөвлөж байна. Мөн өдөр тутмын цагийн хуваариа зөв зохицуул. Ажил төрөл, санхүүгийн асуудлаас болж сэтгэл санааны дарамтад орж болзошгүй. Гэхдээ дэлхийн бүх ачааг та л ганцаараа нуруундаа үүрч явах ёстой биш шүү дээ. Найз нөхөд, гэр бүлээсээ тусламж хүс. Хүнд хэцүү бүхэнд төгсгөл гэж бий.

Жинлүүр

Энэ долоо хоногт маш их ачаалалтай байна. Анхаарлаа сайтар төвлөрүүлж чадвал ачааллыг амархан даваад гарч чадна. Ажил дээр хамт олон чинь харамгүй тус дэм болно. Зардал тань төсвөөсөө хэтэрч магадгүй байна. Санхүүгийн тал дээр танд мэргэжлийн туслалцаа ер нь хэрэгтэй юм байна. Үргэлж мөнгөө хэмнэж, жижигхэн амьдарсаар байх уу, бүх зүйлээ алдахаас айж олсон таван цаас бүрээ цааш нь хураасаар байна уу. Ямартай ч санхүүгийн асуудал таны урт хугацааны амжилтад саад болохыг бүү зөвшөөр. Нийгэмд тустай сайн дурын ажил хийж магадгүй. Ээжийнхээ эрүүл мэндэд санаа тавиарай.

 

Хилэнц

Энэ долоо хоногт та өмнөх хөрөнгө оруулалтаасаа ашиг хүртэх болно. Бизнес эрхлэгчид түншүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгарна. Гэхдээ түншүүдтэйгээ нягт харилцаатай байх нь таны өмнө гарч ирэх шинэ боломжуудыг ашиглахад тустай гэдгийг санаарай. Үр дүнтэй богино аялал хийж магадгүй. Гэртээ хэрэгтэй зүйл худалдаж авна. Гэхдээ төсвөө хэтрүүлэхээс болгоомжил. Гэр бүлийн хүний эрүүл мэнд санаа зовоож байсан бол энэ долоо хоногт хамаагүй дээрдэж, санаа амраана. Шалгалтад бэлдэж буй оюутнууд энэ долоо хоногт амжилт бүтээл арвин байна. Та томоохон шийдвэр гаргах хэрэгтэй болно. Оюун ухаан бол таны хамгийн том хөрөнгө гэдгийг санаж, нөхцөл байдлыг зөв удирд.

Нум

Энэ долоо хоногт та өөртөө ер бусын итгэлтэй байж, эрсдэл хүлээхэд бэлэн байна. Гэхдээ энэ нь танд ашигтайгаар эргэнэ. Та төслүүдийг үр дүнтэй удирдаж чадна. Санхүүгийн байдал өмнөх шигээ тийм ч таатай биш байна. Эргэн тойрны хүмүүс, тэр дундаа гэр бүлийн гишүүдийн үйлдэл таныг бага зэрэг бухимдуулна. Гэхдээ тайван, илэн далангүй байж, хэн нэгэнтэй муудалцахаас зайлсхий. Гэр бүлийнхэнтэйгээ оройн зоог барь. Аливаа асуудлыг гол шугамаас нь бүү хазайлга. Хооллолтоо анхаарч, хэт оройтохоос нь өмнө жингээ барь. Найзуудтайгаа үдэшлэг зохион байгуулж магадгүй. Амьдрал бол ажил биш. Заримдаа хүмүүстэй харилцаж, нөхөрлөлийг мэдэр, биеэ сул тавь.

Матар

Энэ долоо хоногт эрүүл мэндийн асуудлаас болж тогтсон хэв маяг тань тасалдаж магадгүй. Энэ нь таны ажилд сөргөөр нөлөөлнө. Эрүүл мэндтэй холбоотойгоор нэмэлт зардал багагүй гарна. Өөр ажил эхлэхийн өмнө одоо хийж буй зүйлээ дуусга. Дарга нартайгаа асуудлаа ярилцах боломж гарна. Бизнес эрхлэгчид шинэ түншлэл байгуулахаас зайлсхий. Хуучин найзуудтайгаа дахин холбогдоно. Аливаа саад бэрхшээл тулгарвал энэ нь далд боломж байж болохыг санаарай. Гүн худгийн ёроолд байгаа мэт санагдах хэдий ч дээшээ гарахдаа л гарах тул тайвшир. Энэ бүхэн таатай байхгүй ч шинэ эхлэлд анхаарлаа хандуулах дохио ч байж болох юм.

Хумх

Ажил холбоотой сайхан мэдээ сонсож, долоо хоногоо урам зоригтой эхлүүлнэ. Та энэ долоо хоногт маш их эрч хүчтэй байх ч гэлээ үүнийгээ дэмий хоосон зүйлд зарцуулах вий, анхаар. Йог хийж анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Ажил дээрээ бусадтай хэт өрсөлдөхөөс зайлсхий. Энэ нь эргээд танд сөргөөр нөлөөлнө. Урамшуулал авах юм уу цалин нэмэгдэж, санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирна. Гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцож магадгүй. Гадаадад их дээд сургуульд суралцахыг хүсч буй хүмүүс амжилтад хүрнэ. Зарим асуудлыг далд нуухын оронд ил гаргаж, сэтгэлээ амраа. Эхэндээ зовуурьтай байж болох ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр таны үүрэх ачаа хөнгөрнө.

Загас

Гэртээ ч, ажил дээрээ ч ачаалал, үүрэг хариуцлагаа тодорхой болгож, цэгцлэх цаг. Хүүхдүүддээ анхаарал бага хандуулснаас болж тэдний сурлагад муугаар нөлөөлнө. Хүүхдүүдийнхээ дэлгэцийн хамааралд анхаарал хандуул. Тиймээс тэдэнтэй ойр байж, цагийг хамт өнгөрөө. Гэрт гэнэтийн зочид ирж магадгүй. Энэ нь гэрийн уур амьсгалыг эерүүлнэ. Эрүүл мэндийн байдал сайжирна. Гэхдээ та нарын заримд нь ходоодтой холбоотой асуудал тулгарч магадгүй. Та энэ долоо хоногт бусдын төлөө их зүйл хийхээс өөр аргагүйд хүрнэ. Энэ нь хэн нэгэнд мөнгө зээлэх, зөвлөгөө өгөх, хүнд үеийг туулж буй найзтайгаа хамт байх зэрэг аль ч хэлбэрээр байж болно. Бусдад өгөх хамгийн нандин бэлэг ихэвчлэн үнэ төлбөргүй байдаг гэдгийг сана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж