Катар-2022: Дасгалжуулагчдын цалин хэд вэ?

Хуучирсан мэдээ: 2022.12.04-нд нийтлэгдсэн

Катар-2022: Дасгалжуулагчдын цалин хэд вэ?

Катар-2022: Дасгалжуулагчдын цалин хэд вэ?

Таван тэрбум хүний анхаарлыг татах тооцоотой “Катар-2022” ДАШТ аяллынхаа тэн хагасыг туулжээ. Тив бүрээс шалгарсан 32 баг өрсөлдсөнөөс өдгөө 16 нь хасагдах шатны тун хариуцлагатай тоглолтуудаа хийгээд эхэлсэн.  Тэгвэл бид та бүхэндээ ДАШТ-тэй холбоотой нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, ДАШТ-д хүрэлцэн ирсэн 32 багийн дасгалжуулагчдын цалин хэд вэ?

  1. ХАНС ФЛИК – ГЕРМАН – 6.55 САЯ АМ.ДОЛЛАР

Германы шигшээ багийн дасгалжуулагч Ханс Флик жилд 6.55 сая ам.долларын цалин авдаг үзүүлэлтээрээ бүх дасгалжуулагчдыг тэргүүлжээ. Харамсалтай нь, баг нь хэсгийн шатнаас хасагдсан билээ.

  1. ГАРЕТ САУТГЕТ – АНГЛИ – 5.85 САЯ АМ.ДОЛЛАР

Жагсаалтын хоёрдугаарт байр суурь нь ганхаад буй Английн босс Гарет Саутгет орлоо. 2018 оны ДАШТ-ий хагас шигшээ, 2020 оны Европын аваргын финалд хүрсэн түүнээс англичууд алтан медаль, алтан цом хүсч байна. Хэрэв энэ жил ДАШТ-д түрүүлэхгүй бол тэрбээр ажлаа өгч магадгүй л юм.

  1. ДИДЬЕ ДЕШАМ – ФРАНЦ – 3.85 САЯ АМ.ДОЛЛАР

Шигшээ багтайгаа 2018 онд түрүүлсэн Дидье Дешам цалингаараа гуравдугаарт орж ирлээ.

  1. ТИТЕ – БРАЗИЛ – 3.65 САЯ АМ.ДОЛЛАР

Тун хүчирхэг багийг одоогоор чадамгай удирдаж буй Тите жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байна.

  1. ЛУИ ВАН ГААЛ – НИДЕРЛАНД – 2.95 САЯ АМ.ДОЛЛАР

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн амжилттай нидерланд дасгалжуулагчдын нэг Луи ван Гаал энэхүү жагсаалтад мэдээж байх эрхтэй.

  1. ЖЕРАРДО МАРТИНО – МЕКСИК – 2.95 САЯ САМ.ДОЛЛАР

Хуучин Барселона болон Аргентины дасгалжуулагчаар ажиллаж байсан Жерардо Мартино нэг жилд авч буй цалингаараа зургадугаарт эрэмблэгдлээ.

  1. ЛИОНЕЛЬ СКАЛОНИ – АРГЕНТИН – 2.65 САЯ АМ.ДОЛЛАР

Энэ удаагийн ДАШТ-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай Аргентины шигшээн жолоог атгаж буй Скалони долдугаарт явна.

  1. ФЕЛИКС САНЧЕЗ БАС – КАТАР – 2.45 САЯ АМ.ДОЛЛАР

Зохион байгуулагч орон дасгалжуулагчдаа хүссэн цалинг нь өгсөн ч өөрсдөө хүссэн үр дүнгээ авч чадсангүй.

  1. ФЕРНАНДО САНТОШ – ПОРТУГАЛ – 2.25 САЯ АМ.ДОЛЛАР

Португалыг Европын аварга болгосон эрхэм энэ хэмжээний цалин авахгүй бол алдас болно.

  1. МУРАТ ЯКИН – ШВЕЙЦАРЬ – 1.65 САЯ АМ.ДОЛЛАР

Баян швейцарьчууд дасгалжуулагчаа юу гэж гомдоох вэ дээ.

Та бүхэндээ ДАШТ-д оролцож багуудын хамгийн өндөр цалин авч буй арван дасгалжуулагчийг танилцууллаа. Хэрэв бүтэн жагсаалттай танилцахыг хүсвэл энд дарна уу.

Хамгийн бага цалин авч буй эрхэм нь Тунисын дасгалжуулагч Жалел Кадри. Тэрбээр жилдээ 130 мянган еврогийн цалин авч байна. Түүний дээр Сенегалын Алиу Сиссе 310 мянган евро, Камеруны Рижоберт Сонг 340 мянган евро гэсэн үзүүлэлттэй бичигдэж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж