Covid-19: Хятад хөл хориогоо сулруулсны дараа 2 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2022.12.04-нд нийтлэгдсэн

Covid-19: Хятад хөл хориогоо сулруулсны дараа 2 хүн нас барав

Covid-19: Хятад хөл хориогоо сулруулсны дараа 2 хүн нас барав

Хятадад өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр өрнөсөн жагсаалын дараа зарим хотуудад Covid-19 халдварын эсрэг зарим хязгаарлалт, хөл хорионы дэглэмийг сулруулсан юм. Тухайлбал, Бээжин болон зарим хотуудад автобусанд суухын тулд иргэдээс шинжилгээний сөрөг хариу шаардахаа больсон байна.

Мөн Хятадын технологи, үйлдвэрлэлийн гол төв Шэнжэньд иргэд нийтийн тээврээр зорчих, эмийн сан орох, парк, жуулчлалын газруудаар үйлчлүүлэхдээ шинжилгээний сөрөг хариу үзүүлэх шаардлагагүй болсон аж.

Бээжин хотын тухайд худалдааны төв, ресторан зэрэг газрууд нээгдсэн ч 48 цагийн дотор шинжилгээ өгч сөрөг хариу авсан иргэдийг л оруулах гэнэ.

Гэвч өнөөдөр Хятад улсад Covid-19 халдварын улмаас хоёр хүн нас барлаа гэж Бээжин мэдээллэв. Эрүүл мэндийн үндэсний комиссын мэдээлснээр Шандун, Сичуань мужуудад тус бүр нэг хүн цар тахлын шалтгаанаар нас барсан байна. Тус газраас нас барагсдын нас болон вакцинжуулалтад хамрагдсан эсэхийг нууцалжээ.

Хятадад өнөөдөрхалдварын 35,775 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийнхөөс 3000 орчмоор нэмэгдсэн байна. Цар тахлын улмаас тус улсад нийтдээ 5235 хүн нас бараад байгаа аж.

Эрүүл мэндийн үндэсний комиссын мэдээлснээр Хятадын 10 хүн тутмын ес нь вакцинд хамрагдсан ба 80-аас дээш насны хүмүүсийн 66 хувь нь дөнгөж эхний тунг тариулжээ. Түүнчлэн вакцинд хамрагдсан нийт хүмүүсийн 40 хувь нь нэмэлт тунгуудад хамрагдсан гэнэ.

Ухань хотод 2019 оны сүүлээр Covid-19 халдвар гарч, богино хугацаанд дэлхий нийтийг хамарснаар Хятадын томоохон хотууд тархалтыг зогсоох зорилгоор хатуу хөл хорио тогтоож, өдөр бүр шинжилгээ авч буй. Гэвч гурван жилийн дараа хятадуудын тэвчээр алдарч Бээжингийн эрх баригчдын "Тэг ковид" бодлогыг эсэргүүцэн жагссан. Жагсагчид Ши Жиньпин болон Коммунист намыг огцрохыг шаардан, цензурын эсрэг цагаан хуудас барин жагссан.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж