Б.Батцэцэг сайд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд оролцов

Хуучирсан мэдээ: 2022.12.04-нд нийтлэгдсэн

Б.Батцэцэг сайд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд оролцов

Б.Батцэцэг сайд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд оролцов

Олон улсад нэр хүндтэй удирдагчид, манлайлагчид, иргэний нийгмийн болон бизнесийн төлөөллийг оролцуулан жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг авч хэлэлцдэг энэхүү чуулганыг Япон Улсын Засгийн газраас 2014 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Гэвч өнгөрсөн 3 жил гаруйн хугацаанд дэлхий дахиныг хамарсан цар тахлаас шалтгаалан 2019 оноос хойш уг арга хэмжээг зохион байгуулах боломжгүй байсан юм.

Энэ удаагийн чуулганыг Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нээн үг хэлж, Исланд Улсын Ерөнхийлөгч Гудни Ёханнессон, Молдав Улсын Ерөнхийлөгч Майя Санду, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, Финлянд Улсын Ерөнхий сайд Санна Марин, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Андерн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон, НҮБ-ын ЕНБД-ын орлогч бөгөөд НҮБ-ын эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Сима Бахус нар оролцож эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хөдөөгийн хөгжил, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярив.


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцон үг хэлж жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг хэрхийг хамгаалах, шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр манай авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагын талаар онцлон тэмдэглэв.

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс нэр хүндтэй эмэгтэй удирдагчид, салбарын манлайлагчид, иргэний нийгмийн болон бизнесийн төлөөлөл, мөн залуучууд оролцдог бөгөөд дэлхий дахинд тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэх, эмэгтэйчүүдийн эрх мэдэл, чадавхыг сайжруулах зэрэг өргөн хүрээтэй асуудлыг авч хэлэлцдэг томоохон арга хэмжээ болж төлөвшөөд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж