Арвайхээр-Хүйтний хөндийн замын засвар 86 хувьтай явж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.04-нд нийтлэгдсэн

Арвайхээр-Хүйтний хөндийн замын засвар 86 хувьтай явж байна

Арвайхээр-Хүйтний хөндийн замын засвар 86 хувьтай явж байна

Өвөрхангай аймгийн Арвайхээр-Хүйтний хөндий чиглэлийн 57.56 км авто замын шинэчлэлийн явц 86 хувьтай үргэлжилж байна. Тус замыг ирэх 2023 онд байнгын ашиглалтад хүлээж авах аж.

Тус автозам нь 1987 онд баригдсан, Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий аймгийг холбох гол чухал хэсэг юм. Энэ замд 2004 оноос хойш их засвар хийгээгүйгээс эвдрэл ихтэй, иргэд тээвэрчид зорчиход хамгийн хүндрэлтэй авто замуудын нэг болоод байв.

Авто замын их засвар нь хуучин 5 см асфальт бетоныг доод суурьтай нь 25 см зузаан цементээр бэхжүүлж, дээр нь 5 см харлуулсан суурь асфальт цутгасны дараа нэмж өнгөн асфальт 3 см хийж байгаа аж. Энд 150 гаруй ажилтан, тухайн орон нутгаас 50 гаруй туслах ажилтан 70 гаруй тоног төхөөрөмжтэй ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар, АХБ хооронд 2019 онд байгуулсан МОН-3786 зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 км авто замын их засвар хийхээр шийдвэрлэсэн юм.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж