Хорват улсад энэ оны гуравдугаар сард саатуулсан олигархын тансаг дарвуулт хөлгийг дуудлага худалдаагаар зарж, мөнгийг нь Украиныг сэргээн босгоход зарцуулна гэж мэдэгдлээ. 92.5 метр урт, 29 метрийн өргөнтэй уг усан онгоц нь дэлхий дээрх хамгийн том дарвуулт хөлгийн нэг. Тус хөлгийг барьж дууссаны дараах үнэ нь 2015 оны байдлаар 220 сая ам.доллар орчим байсан.
Путины дотны найз, Украины олигарх Виктор Медведчукийн хөлгийг Украины Хөрөнгийн нөхөн сэргээлт, менежментийн агентлагт хүлээлгэн өгсний дараа дуудлага худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Уг хөлөг нь зургаан давхартай бөгөөд дотроо хоёр цахилгаан шат, дөрвөн барны ширээ, кино театр, фитнесийн заал, усан сан, гоо сайхан, "SPA"-тай. 50 орчим өрөөтэй тус усан онгоц нь хөлгийн багийн 22 хүнээс гадна 14 зочныг хүлээн авах багтаамжтай.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Украинд дайн эхлүүлсний дараа түүний холбоотнууд, дэмжигчдийг олон улсад хар жагсаалтад оруулж, хөрөнгийг нь битүүмжлэх болсон.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ