Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан Чарльзын үүсгэн байгуулсан сангаас орон даяар хүнсний агуулахуудад хөргөгч, хөлдөөгчүүдийг хандивлажээ. "Феликс" төслийн хүрээнд ирэх зун хүнсийг муутгахгүй дэлгүүрүүдэд хүргэх зорилгоор өнөөдрөөс хаврыг хүртэлх хугацаанд 800 хөргөгч, хөлдөөгчийг хандивлах аян эхлүүлсэн аж.
"Зул сарын баяраар их хэмжээний хүнс үйлдвэрлэгдэж, маш их хандив тусламж ирдэг ч өмнөх жилүүдэд олон арван мянган кг хүнсийг хаядаг" гэж төсөлд оролцогч ярьжээ.
Нэг сая сая фунт стерлингийн санд хааны "их хэмжээний хувийн хандив", Уэльсийн хунтайжийн буяны сангийн буцалтгүй тусламж, олон тооны санхүүжүүлэгчдийн хандив багтсан аж.
Үнийн өсөлтөөс шалтгаалсан хямрал гүнзгийрэхийн хэрээр Их Британид хандив тусламжийн шаардлага их гарч байгааг тэд онцолжээ.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ