Аргаа барсан дарга нар ба актлагдсан нийтийн тээвэр

Хуучирсан мэдээ: 2022.12.04-нд нийтлэгдсэн

Аргаа барсан дарга нар ба актлагдсан нийтийн тээвэр

Аргаа барсан дарга нар ба актлагдсан нийтийн тээвэр

"Аз жаргалтай" улаанбаатарчуудыг өдөр бүр аз жаргалгүй болгодог асуудал бол автозамын түгжрэл. Нийтийн тээврийн тээвэрт дорвитой шинэчлэл хийгдээгүй олон жил явж ирсэн, хотын хүн амын тоо, автозамын даац хэтэрсэн зэрэг шалтгаанаас үүдэн Монгол Улсын нүүр царай болсон нийслэл хотын иргэд өглөө, оройдоо түгжрэлд амьдралынхаа алтан цагийг үрсээр байна.

Түгжрэлийг шийдвэрлэхээр хотын дарга нь ажиллаад дийлэхгүй болохоор хариуцсан сайдыг хүртэл томилсон. Гэхдээ "түгжрэлийн сайд" томилогдсоноосоо хойш хэдэн удаа мэдэгдэл хийж ард түмнээ бухимдуулснаас өөрөөр хараахан шийдэл, үр дүн гараагүй л байна.

Өнгөрсөн 2021 оны улсын төсөвт 60 орчим автобус шинээр оруулж ирэх хөрөнгийг тусгасан нь дөнгөж өнгөрсөн тавдугаар сард хэрэгжиж эхний ээлжийн 32 автобус орж ирсэн.  Гэсэн ч энэ нь нийтийн тээврийн ачааллыг бууруулахад хаанаа ч хүрэхгүй.

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг Улаанбаатарт өвөл болсноор асуудал улам хүндрэх болов. Олон жилийн өмнө актлагдах ёстой байсан автобуснуудыг өнөөдрийг хүртэл нийтийн тээвэрт зүтгүүлсээр байгаагаас зам дээр эвдрэх, шатах зэргээр хүний амь насанд заналхийлэх болсон.

Түүнчлэн эдэлгээний хугацаа нь дууссан автобуснууд хүйтэн байгаа нь иргэд түгжирч гэртээ харих замдаа хоолой, бөөр нь өвдөх, ханиад хүрэх зэрэг олон өвчлөлд хүргэж байна.

Иргэд нийтийн тээвэр хүрэлцээгүй, автобус ирэхгүй 30-40 минут хүлээгдэж буйг шүүмжлэх болсноор актлагдсан автобуснуудаа эргээд явуулж эхэлсэн байна. Тухайлбал, МУИС-Улаанчулуутын чиглэлд явж буй зарим автобуснууд харахад л салж унах дөхсөн, хөлдүүс байгаа юм. Тус чиглэлд улаан шинэ автобуснууд явж эхэлснээр хуучин цэнхэр автобус явахгүй байсан ч эргээд үйлчилгээнд гарчээ. Энэ нь шинээр орж ирсэн, дулаахан автобуснуудаа хотын төвийн чиглэлүүдэд явуулаад  захын иргэдэд актлагдсан автобусаар үйлчилсээр байгаа гэж харагдаж байна.

Сүхбаатарын талбайгаас хотын зах руу түгжрэлийг тооцоод харих хугацаа багадаа хоёр цаг байдаг. Энэ хугацаанд хүйтэн автобусанд иргэд бөмбөгнөтөл чичрээд харьж байна.

Нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулан нийслэл төсөвтөө 420 тэрбум төгрөг суулгасан. Уг төсвөөр нэлээд тооны автобус оруулж ирэхээр тусгасан юм. Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хятад улсаас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус оруулж ирэхээр болсныг мэдээлсэн. Хэрэв хил гаалийн ямар нэгэн асуудал гарахгүй бол эдгээр автобус орж ирэх л байх.

2022 оны тавдугаар сард оруулж ирсэн автобуснууд

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж