Аймаг бүрт хүн амаа 10 хувиар нэмэгдүүлэх үүрэг өгөв

Хуучирсан мэдээ: 2022.12.04-нд нийтлэгдсэн

Аймаг бүрт хүн амаа 10 хувиар нэмэгдүүлэх үүрэг өгөв

Аймаг бүрт хүн амаа 10 хувиар нэмэгдүүлэх үүрэг өгөв

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь ажлын байр, амьдралын боломж эрэлхийлэн Улаанбаатар хотдоо шилжин суурьших болсноор хот төлөвлөлт алдагдаж олон асуудал үүсэх болсон. Тухайлбал, Улаанбаатар хотын автозамын ачаалал хэтэрч, түгжрэл өдөр тутмын амьдралын нэг хэв маяг болсон бол агаар, хөрсний бохирдол хүн амын эрүүл мэндэд ноцтой хэмжээнд хүрээд байна.

Үүний эсрэг Засгийн газраас иргэдийг орон нутагтаа буцаж, Улаанбаатараас илүү аймгуудад амьдрах боломж, нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, УИХ-аар хэлэлцэж буй хэд хэдэн хуульд орон нутагт шилжин ажилласан төрийн албан хаагчдыг урамшуулах, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахаас гадна аймгуудад ажлын байр бий болгосон байгууллага, аж ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт болон бусад урамшууллыг олгохоор ярилцаж байна.

Түүнчлэн энэ долоо хоногийн Лхагва гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд дараах үүргүүдийг холбогдох албаныханд өгчээ.

Тухайлбал, Улаанбаатараас орон нутагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулах үүргийг холбогдох сайд нарт үүрэг болгосон байна.

Үүний зэрэгцээ аймаг бүрт хүн амынхаа тоог 10 хувиар нэмэгдүүлэх үүргийг өгсөн байна. Ингэхдээ, томоохон суурьшлын бүсүүд болох Дархан-Уул, Орхон, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ аймаг болон нийслэлийн Багахангай, Налайх, Багануур дүүргийн хувьд хүн амаа 20 хувиар нэмэгдүүлэх үүргийг Засгийн газраас өгчээ. Орон нутагт иргэдийг тархаан суурьшуулахын тулд гол нь ажлын байр бий болгож, онцлогт нь тохируулан хөгжүүлэх шаардлагатай юм.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж