Мессигийн 1000 дахь тоглолт өнөөдөр Австралийн эсрэг тохионо

Хуучирсан мэдээ: 2022.12.03-нд нийтлэгдсэн

Мессигийн 1000 дахь тоглолт өнөөдөр Австралийн эсрэг тохионо

Мессигийн 1000 дахь тоглолт өнөөдөр Австралийн эсрэг тохионо

“Катар-2022” ДАШТ-ий хасагдах шатны хоёр дахь тоглолт Аргентин болон Австралийн хооронд өрнөнө. Тоглолт маргааш буюу 3-наас 4-нийг шилжих шөнө 03.00 цагаас эхлэх хуваарьтай. Дээрх хоёр багийн аль хожсон нь Нидерланд-АНУ-ын хожсонтой нь шөвгийн наймд хүч үзнэ.

Аргентин С хэсгийн эхний тоглолтдоо Саудын Арабд хожигдсон ч Мексик, Польшийг дараалан хожиж, хэсгээ тэргүүлсэн. Харин Австрали хэсэгтээ Францыг дийлээгүй ч Тунис, Дани хоёрыг 1-0 гэсэн харьцаатай тус тус хожсон билээ.

Аргентины тухайд Анхель Ди Мариа бэртлийн улмаас Австралийн эсрэг тоглох эсэх нь эргэлзээтэй байна.

Хоёр баг өмнө нь долоон удаа учраа таарахад Аргентин тавд нь ялж, нэг тэнцэж, нэг удаад Австрали ялж байжээ.

Тоглолтын өмнө Аргентины дасгалжуулагч Лионель Скалони “ДАШТ-д сул баг гэж байхгүй. Бид Саудын Арабд хожигдсон. Орчин цагийн хөлбөмбөгт нэг тоглолтод юу ч тохиож болно. Гол нь гэрийн даалгавраа сайн хийх хэрэгтэй. Заримдаа сайн тоглосон ч хожигдох үе бий. Тоглолт бүр хэцүү. Австралийг хожихгүй гэж бодож байгаа хүмүүс буруу бодож байна” гэжээ.

Өнөөдөр Мессигийн мэргэжлийн хөлбөмбөгийн 1000 дахь тоглолтдоо оролцох гэж байна. Тэрбээр Барселонагийн төлөө 778 тоглолт, ПСЖ-ийн төлөө 53 тоглолт, Аргентины шигшээ багийн төлөө 168 тоглолтод тус тус оролцжээ.

Тоглолттой холбоотой мэдээллийг хүргэхэд, Австрали улс түүхэндээ ДАШТ-ий шөвгийн 16-ийн шатнаас цааш шалгарч үзээгүй. Мөн Аргентин өнгөрсөн 2018 оны ДАШТ-ий энэ шатнаас тэмцээнээ өндөрлүүлж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж