Монголын үндэсний бөхийн холбоо, "СПС" телевизтэй хамтран зохион байгуулж буй үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны гурав дахь өдрийн барилдаан өнөөдөр/2022.12.03/ боллоо. Энэ өдөр Архангай, Ховд аймгийн багууд учраа тааран барилдсанаас Архангай аймгийн баг 13:12-оор ялалт байгуулж, шигшээ наймд шалгарлаа. Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж, давсан бөхчүүд давааны мөнгөө авцгаасан юм.
Архангай аймгийн багт улсын арслан Р.Пүрэвдагва /0/, улсын гарьд М.Бадарч /4/, улсын харцага Б.Зоригтбаатар /4/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /1/, аймгийн хурц арслан С.Сүхбат /0/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /4/ даваа авсан бол Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /4/, улсын заан Б.Пүрэвсайхан /3/, улсын заан Б.Бат-Өлзий /2/, улсын начин Б.Сосорбарам /0/, аймгийн хурц арслан Б.Баянмөнх /2/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /1/ даваатай барилдлаа.
Архангай аймгийн багаас цэргийн арслан Л.Отгонбаатар эмчийн магадлагаагаар барилдах боломжгүй болсон тул сэлгээнд улсын арслан Р.Пүрэвдагва орж барилдсан юм.
Маргааш Өмнөговь, Баянхонгор аймгууд учраа тааран барилдана.
Холбоотой мэдээ