Дөрвөн жил хурсан аз жаргалын нулимс

Хуучирсан мэдээ: 2022.12.03-нд нийтлэгдсэн

Дөрвөн жил хурсан аз жаргалын нулимс

Дөрвөн жил хурсан аз жаргалын нулимс

Дөрвөн жилийн өмнө Өмнөд Солонгос хэсгээсээ шалгарах дөхсөн ч чадаагүй. Германыг хожсон тоглолтын дараа Сон Хын Мин хасагдах шатанд шалгарч чадаагүйдээ харамсч, уйлж байв. Тэгвэл дөрвөн жилийн дараа харууслын нулимс нь баярын нулимсаар солигдож, Солонгос өчигдөр Португалыг хожсоноор хасагдах шатанд шалгарав.

2018 онд хасагдсаны дараа

Тоглолтын дараа багийн ахлагч Сон Хын Мин талбай дээр баярын нулимс унагаасан нь энэ бүхэн түүнд ямар их утга учиртай зүйл байсныг өгүүлэх биз ээ. Тэрбээр энэ удаагийн ДАШТ-д хараахан гоол оруулаагүй байгаа ч өчигдөр Хван Хи Чаны хожлын гоолын дамжуулалтыг өгсөн юм.

Сон Хын Мин “Энэ нулимс баярынх гэдэгт итгэж байна. Энэ мөчийг бид удаан хүлээлээ. Хамтдаа үүнийг хийж чадна гэдгээ мэдэж байсан. Би хамгийн сайнаараа байж чадаагүй үеүд бий. Гэвч багийнхан минь миний арыг дааж, энэ бүхэн биелэхэд тус боллоо. Тэднээр бахархаж байна” гэжээ.

Өмнөд Солонгос 2014 болон 2018 онд хэсгээсээ шалгарч чадалгүй аяллаа өндөрлүүлж байв. Тэд түүхэндээ гурав дахь ийнхүү хэсгийн шатаа давж буй.

Тэд хасагдах шатанд хүчирхэг Бразилтай учраа таарсан.

Сон Хын Мин үргэлжлүүлэн “Шөвгийн 16-д шалгарах нь бидний зорилго байсан. Харин одоо илүү том зорилготой боллоо. Бид зорилгоо биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Хэн ч хөлбөмбөгт юу тохиохыг мэдэхгүй шүү дээ. Ялангуяа энэ дэлхийн аваргаар. Хэрэв бидэнд Бразилыг хожих боломж байгаа бол чадах бүхнээ хийх болно” гэжээ.

 2022 онд хасагдах шатанд шалгарсны дараа
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж