Хонь
Арваннэгдүгээр сард амьдрал ороо бусгаа байсан бол энэ сард бүх зүйл урагштай, бүтэмжтэй байна. Сарын эхээр бага зэрэг урам зориг муутай байх ч сарын дунд үеэс хойшоо хором бүрээ үр ашигтай өнгөрөөх болно. Энэ сард та шинэ зүйл суралцаж судлах, сонирхлоо төрөлжүүлэхэд цаг гаргаарай. Мөн харилцааны ур чадвараа хөгжүүлэхийг зөвлөж байна. Бага зэргийн үл ойлголцол болон цагийн хуваарьтай холбоотой асуудал гарч болзошгүй. Хэрвээ та аялалд явах юм уу чухал уулзалт хийхээр төлөвлөж байгаа бол хойшлуулалгүй яг одоо л хийгээрэй. Шинэ бизнес эхлүүлэх юм уу карьераа өөрчлөхөд тохиромжтой сар.
Үхэр
Арванхоёрдугаар сар бол үхрийн ордныхны хувьд итгэл найдвар, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэх сар. Таны өөртөө итгэх итгэл дээд зэргийн байна. Одоо хийж буй ажил тань, эсвэл бизнес түншүүд тань санаанд хүрэхгүй байгаа бол энэ сард өөрчлөлтийг зоригтой хийгээрэй. Гэхдээ аливаа өөрчлөлтийг хийхээсээ өмнө санхүүгийн байдлаа нэг нягтлахад зүгээр. Нэмэлт орлого олохын тулд шинэ гэрээ хэлэлцээр хийх шаардлага гарч магадгүй. Сарын дунд үед маш олон адал явдал таныг хүлээж байна. Хайртай хүнтэйгээ романтик амралт төлөвлөөрэй. Мөн шинэ зүйл сурч судлахад цаг гаргаж, өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй.
Ихэр
Энэ сард та эрэлт ихтэй байна, тиймээс цагийн хуваариа уян хатан төлөвлөх шаардлага гарах нь. Ажил мэргэжилдээ өсөлт гаргаж, нийгэмд эзлэх байр суурь тань дээшилнэ. Уулзалтаас уулзалтын хооронд гүйсээр эрч хүч багасч, ядарч магадгүй тул тайван амарч, өөрийгөө цэнэглэх цаг гаргаарай. Богино аялал төлөвлөсөн ч болно. Сарын дунд үеэс нөхцөл байдал харьцангуй дээрдэнэ. Санхүүгийн эрүүл мэндээ сайжруулах цаг ирсэн байна. 2023 оны зорилгоо биелүүлье гэвэл хэмнэлтийн горимыг хэрхэн эхлүүлэх талаар бодож үзээрэй. Ганцаардаж, гуниглавал бусдаас тус дэм хүсэхээс бүү цааргалаарай. Сахилга баттай, хариуцлагатай, аливаа сорилтод бэлэн байгаарай.
Мэлхий
Энэ сар бол эрүүл мэндээ нэгдүгээрт тавих сар. Бие махбод болон сэтгэл санаагаар ядарч туйлдахгүйн тулд өдөр тутмын ажлын зохион байгуулалтаа нарийн нямбай хий. Урт өдрийн дараа найзуудтайгаа наргиж, дуртай шоугаа зурагтаар үзэх сайхан ч амьдралын хэмнэлийг заримдаа өөрчлөх шаардлагатай байдаг шүү дээ. Би юу идэж ууж байна, би хамгийн сүүлд хэзээ дасгал хийсэн бэ, ажлын хуваарилалтаа өөрчлөх шаардлагатай юу гэдгийг өөрөөсөө нэг асуугаарай. Шинэ хоббитой болвол зүгээр. Бодол санаагаа цэгцлэхийн тулд цахим ертөнц, дэлгэцээс завсарлага ав. Хайртай хүндээ хайраа илэрхийлж, тууштай байдлаа харуулж түүнийг гайхашруул. Сарын сүүлээр шинэ гэрээ хэлэлцээр хийж магадгүй.
Арслан
Жижиг асуудлуудад санаа зовохоо больж, хамгийн сайн хийдэг зүйлдээ анхаарлаа хандуул. Олны анхаарлыг татахааргүй алслагдсан газарт амралтаа төлөвлөж, рашаан сувилал, массажаар өөрийгөө энхрийл. Та ямар ч сонголт хийсэн хамаагүй өөрийгөө баярлуулж, мөнгө зарцуул. Мөнгө үрэх эрх танд бий. Жилийн эцэс учраас баяр хөөр, сэтгэл догдлол дүүрэн байна. Сарын эхээр янз бүрийн арга хэмжээний урилга, санал олон ирэх бололтой. Хамт ажиллагсадтайгаа харилцаагаа сайжруулахад хамгийн тохиромжтой үе. Бизнес эрхлэгчид сарын сүүлээр амжилтад хүрэх магадлал өндөр байна. Цаашдаа амьдралдаа илүү их эмх цэгцийг хэрэгжүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Зорилгодоо хүрэхийн тулд виртуал туслах юм уу сургагч багш зэрэгт хөрөнгө оруулаарай.
Охин
Охины ордныхны хувьд арванхоёрдугаар сар бол орон гэртээ анхаарах сар. Хэрвээ хэн нэгэнтэй зөрчилтэй байгаа бол, эсвэл амьдралын тань тэнцвэрт байдал алдагдаад байгаа бол одоо л анхаарал хандуулах цаг. Шийдвэр гаргах чадвар тань сайн байснаар олон асуудлыг цэгцэлж чадна. Өөртөө итгэх итгэл аажмаар нэмэгдэнэ. Нийгмийн хүрээлэлд өөрийгөө таниулж, сурталчлах боломжийг зөвөөр ашигла. Урлаг, уран сайхны салбарын охины ордныхон азтай, одтой байна. Сарын дунд үеэс зарим нэг гэнэтийн өөрчлөлтөд бэлэн бай. Хэтийн төлөвийг тань шинээр тодорхойлсон нэмэлт орлогын эх үүсвэр гарч ирнэ. Хүсч мөрөөдөж байсан төсөлдөө, эсвэл урьдаас төлөвлөж байсан амралтдаа мөнгө зарцуулаарай. Ирээдүйдээ санаа зовохын оронд өнөөдрөөрөө амьдар.
Жинлүүр
Жинлүүрийн ордныхон бусдыг баярлуулж, хүний төлөө байдгаараа алдартай юм. Тэгвэл энэ сард өөрийнхөө төлөө дуугарч, өөрийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавь. Юу бодож санаж явдагаа нэрэлхэлгүй хэл. Сарын эхний хагаст нийгмийн хүрээлэл дундах стратегиа шинэчил. Сонин сэтгүүл, подкаст гаргахаар төлөвлөж байгаа бол энэ сард эхлүүлээрэй. Хүмүүсийн зүгээс янз бүрийн санал шүүмж, бодлогогүй хэл үг ирж магадгүй. Хүмүүс хоорондын харилцаа холбоо болон үүрэг хариуцлагаас зайлсхийхийн оронд тэсвэр тэвчээр, сахилга батыг хэвшил болго. Хэт их үймээн самуунаас хааяа завсарлага авч, тайван цагийг өнгөрөө. Утсаа онгоц горим дээр нь тавихаас бүү ай. Сарын сүүлийн өдрүүдийг гэр бүлтэйгээ өнгөрөөгөөрэй. Гэр байшингаа засаж тохижуулахад тохиромжтой.
Хилэнц
Хилэнцийн ордныхон энэ сард санхүүгээ нэн тэргүүнд тавиарай. Хэрэгтэй хэрэггүй зардлаа танаж оронд нь хадгаламжаа өсгө. Дэлгүүр хэсэх нь танд баяр баясгалан авчирдаг байж болох ч урт хугацааны зорилгодоо хүрэхийн тулд хааяа татгалзах хэрэгтэй. Ухаалаг байлаа гээд баяр баясгалан тань алга болохгүй дээ. Таны санаа бодлыг эсэргүүцдэг, уур амьсгал эвддэг хүмүүсээс зайгаа барь. Гэнэтийн байдлаар нууц илчлэгдэж магадгүй. Эсвэл та өөрөө бүхнийг ил болгохыг хүсч болох юм. Оюун санаагаа хэт их бодлоор ачааллахгүй байхыг зөвлөе. Ажлаа солих юм уу, зарим нэг урт хугацаанд үргэлжилсэн харилцааг дуусгавар болгоход тохиромжтой. Сарын дунд үед ямар нэг томоохон тэмдэглэлт үйл явдал болно. Тодорхойгүй зүйлээс болж эвгүй байдалд орж магадгүй. Өөртөө итгэлтэй бөгөөд өөрчлөлтөд нээлттэй, уян хатан байгаарай.
Нум
Энэ сард зоримог байж, томоор мөрөөд. Зорилгодоо хүрэхийн тулд та үргэлж хичээдэг байж болох ч энэ сар бол онцгой ахиц дэвшил гаргах сар шүү. Хэтэрхий том сүртэй баяр тэмдэглэхийн оронд хамгийн ойр дотно хайртай хүмүүстэйгээ онцгой баяр төлөвлө. Таны баяр баясгаланд хэн ч саад болж чадахгүй. Та нарын зарим нь шинэ романтик харилцаа үүсгэнэ. Эс бол бизнесийн түншлэлээ шинэ түвшинд гаргах юм уу ужгирсан түншлэлээ зогсоох шийдвэр гаргана. Амьдралдаа өөрчлөлт гаргах амаргүй ч гэлээ шинэ эхлэлийг тавиарай. Ямар нэг зүйл төлөвлөхдөө мөнгө санхүүгээ бодолц. Зайлшгүй мөнгө зарцуулах шаардлагатай зүйлээ дахин нэг бодоод үз. Гэхдээ сарын сүүлээр шинэ хөрөнгө оруулагчтай болж, орлогын урсгал тогтворжино.
Матар
Бусад хүнд таны хэрэг гарах үед та хэзээд бэлхэн байдаг. Харин энэ сард өөрийн хэрэгцээгээ нэгдүгээрт тавь. Өөртөө анхаарал халамж тавьж, сэтгэл санааны эрүүл мэндээ эрхэмлэ. Хуучин найз нөхөд, танилуудтайгаа холбоо тогтооно. Зарим зүйл дээр өөрийгөө болон бусдыг уучлахад бэлэн байгаарай. Ирэх жилийн зорилгоо тодорхойлж, цаасан дээр буулга. Эмх замбараагүй цахим файлуудаа хүртэл цэгцэл. Сарын сүүл үеэс завгүй өдрүүд эхлэх тул амралтын өдрүүдийг алдалгүй үр дүнтэй өнгөрүүл. Нэмэлтээр шинэ үүрэг хариуцлагатай болсноор төлөвлөгөөнд бага зэрэг саад учирч магадгүй. Хэрэггүй худалдан авалтаа багасга. Оронд нь таван жилийн дараа танд ашгаа өгөх хөрөнгө оруулалт хий.
Хумх
Таныг сэтгэл хөдөлгөм сар хүлээж байна. Таны хуанли гэнэт л битүү үйл явдлуудаар дүүрчээ. Сарын ихэнх хугацаанд сайхан уур амьсгалтай байх ч чөлөөт цаг багатай байх нь. Энд тэндэхийн урилга заллага бүрт зөвшөөрсөн хариу өгөхөөсөө өмнө дахин нэг бодоорой. Азтан болж магадгүй. Бусдад хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө эхлээд сайн сонс. Үгүй бол та чухал мэдээлэл, боломжуудыг алдах эрсдэлтэй. Харилцааны ур чадвараа дээшлүүл. Сарын сүүлээр нам гүм романтик амралт төлөвлөөрэй. Зарим төлөвлөгөө тань өөрчлөгдөж магадгүй, өөрчлөлтөд уян хатан байхаа санаарай. Нойргүй шөнө, урт өдрүүдтэй тулгарахыг хүсээгүй бол сул зогсолтыг мартаж, цагийн юмыг цагт нь хий. Санхүүгийн сахилга баттай бай.
Загас
Загасны ордныхон ханцуй шамлан ажилдаа орох цаг нь болжээ. Энэ сард шийдвэртэй томоохон алхмууд хийнэ. Зорилгодоо хүрэхийн тулд ямар идэвхтэй хичээнгүй ажиллаж байгааг тань хүмүүс үнэлнэ. Хүчээ зөв хуваарил. Жижиг сажиг бүх зүйл дээр хүчээ тарамдахын оронд гүйцэтгэлээ чанаржуул. Сэтгэл санаагаа тогтвортой, тайван байлгахын тулд нойроо сайн ав. Ажил амьдралынхаа тэнцвэрийг үл тоомсорлож болохгүй. Таны амьдралд юу ч тохиолдсон байлаа бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд нэгдүгээрт шүү. Сарын сүүлээр нийгмийн идэвхтэй амьдарна. Сарын сүүлээр орлого нэмэгдэх бөгөөд шинэ оныг санхүүгийн тогтвортой байдлаар эхлүүлнэ. Гэрээ байгуулахдаа нарийн уншиж танилцаж, өөрийгөө эрсдэлээс хамгаалахаа мартуузай. Чухал шийдвэр гаргахдаа анхааралтай бай.
Холбоотой мэдээ