Өмнөговиос "газар, уснаа явагч" үлэг гүрвэлийн олдвор олджээ

Хуучирсан мэдээ: 2022.12.03-нд нийтлэгдсэн

Өмнөговиос "газар, уснаа явагч" үлэг гүрвэлийн олдвор олджээ

Өмнөговиос "газар, уснаа явагч" үлэг гүрвэлийн олдвор олджээ

Шинжлэх ухааны “Communications Biology” сэтгүүлд өнгөрсөн Пүрэв гаригт, эрдэмтэд Монголын говиос газар уснаа явагч махчин байж магадгүй шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдэл олсон талаар мэдээлжээ. Тус нийтлэлд тэмдэглэснээр, Өмнөговь аймгаас олдсон ерөнхийдөө бүрэн гэж үзэж болох араг ясыг шувуун төст төрөл зүйлийнх хэмээн үзэж, “Натовенатор полидонтус” буюу “олон шүдэт усанд сэлэгч анчин” гэж нэрлэсэн байна.

“АВС news”-т мэдээлснээр, малтлагыг ахлан ажилласан сээр нуруутан амьтдын палеонтологийн профессор Ли Ён Нам “Монгол-БНСУ-ын хамтарсан судалгааны баг 2008 онд Өмнөговь аймгийн Баруунгоёот гэдэг газраас 196 олдвор илрүүлсэн бөгөөд “Натовенатор полидонтус”-ыг Альбертогийн их сургуулийн аспирант Робин Сиссонс олсон” гэжээ.

Бүх олдворыг судлахад бэлтгэж, судалгаа шинжилгээ хийх зорилгоор БНСУ руу илгээсэн байна. Судлаачдын ярьснаар, шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн олдвор маш нарийн эмзэг хэдий ч сайн хадгалагджээ. Үүнд гавлын яс, нурууны яс, нэг урд мөч, хоёр хойд мөчний үлдэгдэл багтсан байна. Ясны бүтцийн хувьд орчин үеийн шумбагч шувуудынхтай төстэй байснаас гадна галуу гэх мэт өнөө цагийн усны шувуудтай ижил урт хүзүүтэй байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
8
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж