2036 оны зуны Олимпийн наадам Катарт болох уу? | News.MN

2036 оны зуны Олимпийн наадам Катарт болох уу?

2036 оны зуны Олимпийн наадам Катарт болох уу?

2036 оны зуны Олимпийн наадам Катарт болох уу?

Катар улс 2036 оны Зуны олимпийн наадмыг Дохад зохион байгуулахаар шийдсэн гэж Олимпийн эрх олгох үйл явцтай ойр байдаг эх сурвалж мэдээлэв. Хөлбөмбөгийн ДАШТ-ий амжилт нь катарчуудыг зоригжуулжээ.

Олон улсын олимпийн хороо 2036 оны олимпийн талаар тодорхой зарлаагүй байна. Хэрэв наадам Дохад болвол лалын шашинтай улсад анх удаа зохиогдоно гэсэн үг юм. Цөлийн зуны температурын улмаас 2016, 2020 оны наадмууд Рио-де-Жанейро, Токиод зохион байгуулагдсан. Тэд энэ удаад халууныг багасгах зорилгоор цэнгэлдэх хүрээлэнгүүдэд агааржуулалтын дэвшилтэт систем ашигласан байна.

Доха 2019 онд Дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнийг Халифа олон улсын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан. Түүнээс хойш Олон улсын олимпийн хороо зохион байгуулагч улсыг шалгаруулах үйл явцыг шинэчилж, уламжлалт тендерийн процессоо халсан. Ингэснээр сонирхогч хотуудаас давуу эрхтэй нэр дэвшигчийг сонгох боломжтой болсон.

Ирэх олимпууд Парис, Лос-Анжелес, Брисбэнд зохиогдох төлөвтэй байна. Хэрвээ ОУОХ тив сэлгэх болвол Катараас ирүүлсэн саналыг нааштайгаар хүлээж авах магадлалтай. 2036 оны наадмыг зохион байгуулах хүсэлтийг Энэтхэг, Индонези, Өмнөд Солонгос улсууд ирүүлжээ.

Катарын хувьд цэнгэлдэх хүрээлэн, метро, ​​шинэ нисэх онгоцны буудал гээд бүх дэд бүтэц энд байгаа нь давуу тал юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-12-03 5.71.229.235

ҮНЭХЭЭР ТАСАРХАЙ БАЙНАА. УЛС ОРОН ЯАЖ ХӨГЖИЖ, ЗА ХӨГЖИХӨӨ БОЛИГ ЯАЖ ЮМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЧАДАЖ БАЙГААГ НЬ ГАЗАР ДЭЭР НЬ ХАРЖ БАЙНА. ЭНЭ МЕТРО ,
ЦЭНГЭЛДЭХҮҮД ХООРОНД ЗӨӨЖ БАЙГАА АВТОБУСНУУД ОНГОЦНЫ БУУДЛААС ЭХЛЭЭД Л БҮГД ҮНЭГҮЙ ,ШИНЭЭР БАРЬСАН СТАДИОНУУД ГЭЖ ГАЙХАМШИГ , ПИВО АРХИ БОЛ ЁСТОЙ ЦААШАА САНАГДЛАА. МЭР СЭР ДОНТОЙ ЮМНУУД ДОНГОСЧ Л БАЙНА БИЛЭЭ. АРХИ БАЙХГҮЙ ,БАЙЛГАХГҮЙ БАЙЖ БОЛДОГ Л ЮМ БАЙНА . БҮР Ч ЗҮГЭЭР ЮМ ШИГ ЦАГААН ХУВЦАСТАЙ ЭРЧҮҮД ДОТОР ШАЛХАГАР ГҮЗЭЭТЭЙ ХҮН ТУН АЛГА ДАА.

Avatar

Зочин 2022-12-03 202.9.46.227

nelmeger huvtsasnii tsaana shahgar tsuvdaigaa nuudag yum bgaaz dee

Avatar

Зочин 2022-12-03 66.181.178.247

Монголд болсон нь дээр

Avatar

Зочин 2022-12-03 66.181.168.199

дэмий дэмий. Монголд зохион байгуулсан нь дээр. КАТАРТ ЧИНЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ ИХ, ПИАВ МИАВАА Ч ЗАРАХГҮЙ АРАЙ ДЭНДЭЖ БАЙНАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж