2036 оны зуны Олимпийн наадам Катарт болох уу?

Хуучирсан мэдээ: 2022.12.03-нд нийтлэгдсэн

2036 оны зуны Олимпийн наадам Катарт болох уу?

2036 оны зуны Олимпийн наадам Катарт болох уу?

Катар улс 2036 оны Зуны олимпийн наадмыг Дохад зохион байгуулахаар шийдсэн гэж Олимпийн эрх олгох үйл явцтай ойр байдаг эх сурвалж мэдээлэв. Хөлбөмбөгийн ДАШТ-ий амжилт нь катарчуудыг зоригжуулжээ.

Олон улсын олимпийн хороо 2036 оны олимпийн талаар тодорхой зарлаагүй байна. Хэрэв наадам Дохад болвол лалын шашинтай улсад анх удаа зохиогдоно гэсэн үг юм. Цөлийн зуны температурын улмаас 2016, 2020 оны наадмууд Рио-де-Жанейро, Токиод зохион байгуулагдсан. Тэд энэ удаад халууныг багасгах зорилгоор цэнгэлдэх хүрээлэнгүүдэд агааржуулалтын дэвшилтэт систем ашигласан байна.

Доха 2019 онд Дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнийг Халифа олон улсын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан. Түүнээс хойш Олон улсын олимпийн хороо зохион байгуулагч улсыг шалгаруулах үйл явцыг шинэчилж, уламжлалт тендерийн процессоо халсан. Ингэснээр сонирхогч хотуудаас давуу эрхтэй нэр дэвшигчийг сонгох боломжтой болсон.

Ирэх олимпууд Парис, Лос-Анжелес, Брисбэнд зохиогдох төлөвтэй байна. Хэрвээ ОУОХ тив сэлгэх болвол Катараас ирүүлсэн саналыг нааштайгаар хүлээж авах магадлалтай. 2036 оны наадмыг зохион байгуулах хүсэлтийг Энэтхэг, Индонези, Өмнөд Солонгос улсууд ирүүлжээ.

Катарын хувьд цэнгэлдэх хүрээлэн, метро, ​​шинэ нисэх онгоцны буудал гээд бүх дэд бүтэц энд байгаа нь давуу тал юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж