WWW.NEWS.MN сайт 15 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2022.12.03-нд нийтлэгдсэн

WWW.NEWS.MN сайт 15 нас хүрлээ

WWW.NEWS.MN сайт 15 нас хүрлээ

2007 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр мэдээллийн www.news.mn сайт анх олон нийтэд хүрч, цаг үеийн мэдээллийг шуурхай хүргэж эхэлснээрээ Монголын хэвлэл мэдээллийн салбарт цахим сэтгүүл зүйн анхдагч юм. Бид өнгөрсөн 15 жилийн хугацаанд цаг хугацаатай уралдаж, бодитой, баттай эх сурвалжтай мэдээ, мэдээлэл, нийтлэл, сурвалжлага, ярилцлагыг уншигчиддаа хүргэж, хариуцлагатай, ёсзүйтэй сэтгүүлзүйн төлөө хичээн ажиллаж ирсэн билээ.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд бид хэвлэл мэдээллийн салбарт олон шинэ хуудсыг нээж ажиллаж иржээ.

  •  2007 оны 12-р сарын 03 – Албан ёсоор нээв.
  • 2010 оны 2-р сарын 26 – Англи хэлээр мэдээ нийтлэж эхлэв.
  • 2011 он – Гар утасны хувилбар нэвтрүүлэв.
  • 2013 оны 3-р сарын 4 – Newsweek сонин эрхлэн гаргав.
  • 2014 оны 12-р сарын 2 – Монгол бичгийн хувилбартай болов.
  • 2017 он – Сайтын II үеийн шинэчлэлийг хийв.
  • 2018 он – Гар утасны хувилбар шинэчлэгдэв .
  • 2019 он – Сайтын III үеийн шинэчлэлийг хийв.
  • 2020 он – Контентуудын тоог нэмж, шинэчлэв.
  • 2021 он – Сайтын IV үеийн шинэчлэлийг хийж байна.
  • 2022 он – Гар утасны хувилбарын шинэчлэхээр ажиллаж байна.

Бид 15 жилийн ойн хүрээнд өөрсдөө баярлаад өнгөрөх бус, хэвлэл мэдээллийн болон сэтгүүлчид рүүгээ чиглэсэн олон арга хэмжээг өнгөрсөн нэг жилийн хугацаанд зохион байгууллаа.  Хэвлэл мэдээллийн салбарынхан мэдээ, мэдээллээ шуурхай хүргэж, цаг минуттай уралдаж завгүй ажилладаг хүмүүс. Ойн хүрээнд  Спортын өдөрлөг амжилттай зохион байгуулсан.

Техник, технологи сошиал орчин хөгжсөн энэ цаг үед мэргэжлийн, хариуцлагатай сэтгүүл зүй ялгарах ёстой. 15 жилийн ойн хүрээнд бид зөвхөн өөрсдийн асуудлаа ярих бус салбарт тулгамдаж байгаа, сошиал сэтгэгдэл зүйгээс мэргэжлийн сэтгүүл зүй яаж яалгарах ёстой вэ гэдэг асуудлыг дэвшүүлж, хандалтын сэтгүүл зүйгээс хариуцлагатай сэтгүүл зүй рүү гэсэн уриатай цахим салбарын форумыг зохион байгуулсан. Цахим салбарын форумыг Сошиал ба сэтгүүл зүй, редакцитай сайтуудын үүрэг, Контентын хулгай ба өмч, редакци улс төрийн үзэл баримтлал,  хэвлэлийн алба ба халаасны сайт гэсэн сэдвийн хүрээнд маш сонирхолтой, ач холбогдолтой форум болж өнгөрсөн. Форумаас бид зөвлөмж гаргаж, Харилцаа холбооны зохицуулах хороо, цахим салбартай холбоотой хууль эрх зүйн орчин, редакцитай сайтууд яаж сошиал орчноос ялгарах зэрэг асуудлыг тусгаж, холбогдох албаныханд албан бичгээр хүргүүлсэн. Цаашид редакциуд хандалтын сэтгүүл зүй, сошиал сэтгэгдлээс ялгарахын тулд илүү мэргэжлийн байх шаардлага үүсч байна. Тиймээс бид хэвлэл мэдээллийн салбарт илүү мэргэжлийн хариуцлагатай, ёс зүйтэй бас мэдээллийн эх сурвалж байхын төлөө илүү их хичээж ажиллах болно.

News.mn сайтыг үүсгэн байгуулсан, хамтдаа бүтээлцсэн, хамтарч ажилладаг, үнэнч уншигчиддаа 15 жилийн ойн байрын мэнд хүргэе!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж