“Чимээгүй эсэргүүцэл” хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.03-нд нийтлэгдсэн

“Чимээгүй эсэргүүцэл” хоёр дахь өдрөө үргэлжилж байна

“Чимээгүй эсэргүүцэл” хоёр дахь өдрөө үргэлжилж байна

“Чимээгүй эсэргүүцэл” цугларалтыг нийслэл хотод өчигдөр (2022.12.02)-өөс эхлэн зохион байгуулж буй билээ. Эхний цугларалт МУИС-ийн Нэгдүгээр байрны урд, Чойбалсангийн хөшөөний өмнө болсон бол хоёр дахь цугларалт төв талбайн өмнөх “УХАМСАР” бүтээлийн дэргэд болж байна. Цугларалт цаашид үргэлжлэхээс гадна нэгдэх хүмүүст нээлттэй ажээ.

Энэхүү цугларалт нь ямар нэг байгууллага, хэсэг бүлэг хүмүүсийг төлөөлөхгүй бөгөөд улс төрийн ашиг сонирхлоос ангид, үзэл бодлоо илэрхийлэх зорилготой нээлттэй санаачилга ажээ.

“Чимээгүй эсэргүүцэл” нь

Үг дуугүй хүлцэхэд ЦЭГ ТАВЬЯ

Үзэл бодлоо худалдахад ЦЭГ ТАВЬЯ

Хамтач бус хандлагад ЦЭГ ТАВЬЯ гэсэн уриан дор эхэлж байна.

Цугларалтын албан ёсны хэвлэлийн мэдээнд “Иргэний нийгэм, үзэл бодлоо чөлөөтэйгөөр илэрхийлэх эрх чөлөөг хоосон хийрхэл мэт харагдуулах алхмууд газар авч, хэвлэлийн эрх чөлөө хумигдсан энэ үед залуус “Чимээгүй эсэргүүцэл” илэрхийлэх арга замыг сонголоо. Мөн эрх чөлөөний үнэ цэнийг ойлгож ухамсарлаж буй хэрнээ үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхгүй байгаа мянга мянган сэхээтнүүдэд дохио өгөхийн тулд энэхүү санаачилгыг эхлүүлж байна” хэмээн онцолсон байна.

“Чимээгүй эсэргүүцэл”-д дэлхийн хаанаас ч нэгдэх боломжтой бөгөөд эсэргүүцлийн зурагт хуудсыг хэвлэж, үзэл санаа, үнэт зүйлийн тэмцэлд нэгдэхийг уриалж буй юм байна.

“ЧИМЭЭГҮЙ ЭСЭРГҮҮЦЭЛ”-ийн фейсбүүк хуудас

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж