Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд цахим нотариатын үйлчилгээ нэвтрүүлсэн. Үүнтэй холбогдуулан иргэдийн баталгаажуулж илгээсэн итгэмжлэлийг Монгол Улсад хүлээн авах төлөөлөгч нь өөрт ойрхон байрлах аль ч нотариатчаас авах боломжтой болжээ.
Төлөөлүүлэгч иргэн итгэмжлэлийн зүүн доод буланд байрлах QR код болон үсгэн кодыг хүлээн авагчдаа илгээх бөгөөд уг кодоор нотариатч хэвлэж баталгаажуулж өгөх юм байна.
Арвахоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэж гэрчилсэн итгэмжлэлийг Гадаад харилцааны яамны Консулын газраас, харин арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш гэрчилсэн итгэмжлэлийг нотариатчаас хүлээн авах ажээ.
Холбоотой мэдээ