“22 хүн бөмбөг хөөгөөд эцэст нь германчууд ялдаг”

Хуучирсан мэдээ: 2022.12.02-нд нийтлэгдсэн

Катар-2022

“22 хүн бөмбөг хөөгөөд эцэст нь германчууд ялдаг”

“22 хүн бөмбөг хөөгөөд эцэст нь германчууд ялдаг”

Английн хөлбөмбөгчин өдгөө телевизийн нэвтрүүлэгчээр ажиллаж буй Гари Линекер эрт цагт “Хөлбөмбөг энгийн тоглоом. 22 хүн 90 минутын турш бөмбөг хөөгөөд эцэст нь германчууд үргэлж ялдаг” гэж хэлж байв. Тэгвэл тэр үг одоо цагт үлгэр болжээ.

Германы шигшээ багийн азгүйтэл үргэлжилсээр. 2014 онд дэлхийн аварга болсныхоо дараа тэд 2016 оны Европын аваргын хагас шигшээд Францад хожигдож байв. Хагас шигшээ хүрнэ гэдэг муугүй амжилт. Дараа нь 2018 оны дэлхийн аваргаар хэсгээсээ цааш шалгарч чадалгүй нутаг буцсан. Харин энэ бол гамшиг байлаа. Энэ үед асуудал Йохам Лёв болон түүний “хөгшчүүдэд” байгаа мэт харагдсан. 2020 оны Европын аваргаар Германы залуу үе эхнээсээ үндсэн багт цойлж эхлэв. Гэвч шөвгийн 16-д Англид хожигдож, дахиад л ганзага хоосон харилаа. Эцэст нь Лёв үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүний орыг Ханси Флик залгамжлав. Шинэ дасгалжуулагч, шинэ арга барил, залуу одод. Иймээс энэ жилийн дэлхийн аваргаар Германаас амжилт хүлээж байсан. Гэхдээ амжилт гэдэг нь алтан дагина бус дор хаяж хасагдах шатанд шалгарах. Харин тэд чадсан гэж үү? Харамсалтай нь үгүй.

Герман “Катар-2022” ДАШТ-ий нээлтийн тоглолтдоо Японд хожигдож дараа нь Испанитай тэнцэн эцэст нь Коста Рикаг хожсон ч хожимдсон байв. Асуудал юунд байсан бэ? Мэдээж хамгийн том асуудал нь төвийн довтлогч. ДАШТ-ий өмнөхөн Тимо Вернер гэмтсэн нь Ханси Фликийн төлөвлөгөөг бусниулсан. Үүний дараа Кай Хавертцыг хуурамч “9” номер дээр тоглуулсан мөн л буруу байсан. Уг нь тэр шигшээ багтаа довтлогчийн ард тогловол ямар үр дүнтэй болохыг бид Английн эсрэг тоглолтоос нь харж болно. Сүүлд Фуллкруг довтлогчийн байрлал дээр тоглоход Германы хэмнэл сайжирч байсан. Үүнээс гадна тактикийн алдаа, оройдсон сэлгээ, Томас Мюллер тэргүүтэй тоглогчдын тааруу форм зэрэг нь Германы бүтэлгүйтэлд нөлөөлсөн.

Одоо бид дахиж Германы шигшээ багт Томас Мюллер, Мануэль Нойер зэрэг тоглогчдыг харахгүй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж