Хөлбөмбөгт мөс хагалж буй хатуу бүсгүй Стефани Фраппар

Хуучирсан мэдээ: 2022.12.02-нд нийтлэгдсэн

Катар-2022

Хөлбөмбөгт мөс хагалж буй хатуу бүсгүй Стефани Фраппар

Хөлбөмбөгт мөс хагалж буй хатуу бүсгүй Стефани Фраппар

Стефани Фраппар гэх бүсгүй хөлбөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдлын эзэн болж байна. Тодруулбал, өдгөө 38 настай тэрбээр эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий талбайн ахлах шүүгчээр ажилласан анхны эмэгтэй болов. Урд шөнө Герман болон Коста Рикагийн шигшээ багууд тоглож, Герман 4-2 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан юм. Тус тоглолтын талбайн ахлах шүүгчээр Стефани Фраппар ажилласан бол түүнтэй хамт Бразилын Ньуза Бак, Мексикийн Карен Диаз гэх бүсгүйчүүд ажиллажээ.

Энэ удаагийн ДАШТ-д нийт зургаан эмэгтэй шүүгч ажиллаж байна. Дээрх гурван бүсгүйгээс гадна Рвандагийн Салима Мукансанга, Японы Йошими Ямашита, Америкийн Катрин Несбитт нар аж.

Стефани Фраппар ДАШТ-д ажиллах болсон талаараа “Гэнэтийн явдал боллоо. ДАШТ-д ажиллах болсноо дуулаад 2-3 минут үүндээ итгэсэнгүй. Зөвхөн миний хувьд ч биш манай гэр бүл, франц шүүгч нарын хувьд гайхалтай үйл явдал боллоо” гэжээ.

Франц бүсгүйн хувьд шүүгчийн замналаа эхлүүлснээсээ хойш “анхны” гэх тодотголтой бүхнийг хийсэн. Тухайлбал, Францын дээд лиг, УЕФА Аваргуудын лигийн талбайн ахлах шүүгчээр ажилласан анхны эмэгтэй болжээ. Фраппар энэ талаараа “Миний амьдрал 2019 оноос хойш их өөрчлөгдсөн. Гудамжинд хүмүүс таньж эхэлсэн. Би эмэгтэй шүүгчид дундаа роль модель болж байна. Гэхдээ мөн нийгэм болон компаниуд дунд эмэгтэйчүүд үүрэг хариуцлагатай байж чаддаг гэдгийг харуулж байх шиг” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж