Канье Уэст өнгөрсөн Пүрэв гаригт сэтгэгдлээр антисемит үзэлтэйгээ илэрхийлж, Гитлерийг магтсан жиргээ оруулжээ. Энэ жиргээнээс болж түүний твиттер хуудас хаагдсан байна.
“Твиттер”-ийн босс Элон Маск тэр орой хас тэмдэгтэй зураг бүхий Каньегийн жиргээг дурдаад, түүний хаягийг хаана гэж мэдэгджээ. Тэрбээр тус жиргээ “Твиттер”-ийн дүрмийг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Хүчирхийллийг өдөөн турхирсан гэх үндэслэлээр Каньегийн хуудас хаагдсан ба хэдий хугацаанд түдгэлзүүлэх нь тодорхойгүй байна.
Канье Уэст өмнө нь “Твиттер” хаягаа хаалгаж байсан удаатай. Тэр сүүлийн хэдэн сарын хугацаанд еврейчүүдийг онилж, хэд хэдэн мэдэгдэл хийсэн. Канье арваннэгдүгээр сард “Твиттер”-т буцаж ирсэн боловч ийнхүү дахин хуудсаа хаалгав.
Элон Маск платформыг удирдаж эхэлснээсээ хойш цөөнгүй хэрэглэгчийн хаягийг хаахын зэрэгцээ Дональд Трамп тэргүүтэй зарим хүний хаягийг эргэн сэргээсэн билээ.
Эх сурвалж: NBC NEWS
Холбоотой мэдээ