Тэрбээр АНУ-ын шигшээ багийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр хөлөө гэмтээсэн учир ийнхүү харамсалтайгаар ДАШТ-ийг орхиж байна.
Торонто Рапторс багийн тоглогчид хийсэн шинжилгээгээр зүүн хөлийнхөө булчинг 86-85 харьцаатай хожигдсон тоглолтын үеэр гэмтээсэн гэдэг нь тогтоогджээ.
Калдэрон тус тоглолтод гурван оновчтой дамжуулалт хийсэн ч оноо авч чадаагүй юм.
Испанийн сагсан бөмбөгийн холбоо Калдэронд тал нь дөрвөн долоо хоногийн эмчилгээ шаарлагатай гэж мэдэгджээ.
28 настай тоглогч 2006 оны дэлхийн аварга болоод 2008 оны олимпийн мөнгөн медальт багуудын гол тоглогчдын нэг юм.
“Нэг их яриад байх зүйл алга. Үнэхээр харамсалтай. Би яг тоглолтын сүүлчийн минутад гэмтэл авлаа” гэж тэрбээр хэлжээ.
Энэ нь По Гасолгүйгээр тоглох гэж байгаа Испанийн багт томоохон цохилт болж байгаа юм.
Калдэроныг Рубио орлон илүү минут тоглох нь ээ.
Score Studio