УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2022.12.02/ Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдтэй танилцах үеэр гишүүн Д.Ганбат “Хараат бусаар ажиллах ёстой Улсын дээд шүүхийн шүүгчид хувийн сургуулийг төгссөн гурван хүнийг санал болгосон нь нэг хүний, нэг компанийн эрх ашгийг хамгаалахаар орж ирж байна гэх хардлага төрүүлж байна” гэж шүүмжиллээ.
Тэрбээр энэ талаар “Улсын дээд шүүхийг хараат бусаар ажиллана гэдэгт эргэлзэж байна. Гурван нөхрийг нэр дэвшүүлсэн байдлаас харахад шүүгч сонгон шалгаруулах хууль нь ч шаардлага хангахгүй байж, шилж сонгосон газар нь ч олигтой шилээгүй байна. Нэг аймгаасаа гарч үзээгүй хүн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшин, орж ирлээ. МАН-ын гишүүд дунд хувийн сургуультай олон хүн бий, тэндээсээ шүүгчид нэр дэвшүүлдэг болж. Нэг нам, нэг хүн, нэг даргын хамаарал бүхий хүнийг Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлж болохгүй. МУИС –ийг төгссөн хүн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвших шаардлага хангахгүй болчихсон юм уу. Авлигачдад 40 сая төгрөгийн торгуулийн шийтгэвэр оногдуулдаг шүүхтэй оронд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй” гэлээ.
Улсын дээд шүүх нь нийт 24 шүүгчтэй ажиллах ёстой бөгөөд одоо шинээр дөрвөн шүүгчийг томилох асуудал яригдаж буй. УИХ-д танилцуулсан мэдээллээр Улсын дээд шүүхэд шүүгчээр санал болгож буй дөрвөн нэр дэвшигчээс нэг нь л МУИС-ийг төгссөн бол гурав нь Их засаг их сургуулийг төгссөн нэр дэвшигчид юм.
Г.ХОРОЛ
Зочин 2022-12-02 192.82.92.204
Хуучин эрхүүд төгссөн гэх баахан архинд дуртай хуульчидтай тэд нь нэгнийгээ лобидоод шүүхүүдэд олон ч шүүгч нар ажилладаг байсан. Муу шүүх, шүүгчидийн нэр хүнд унасан асуудал тэндээс эхтэй. Гэтэл одоо их засаг, шихихутуг гэж хоёр сургууль маш ихээр хуульчидыг бэлтгэн гаргадаг болж. Яг үнэндээ хувийн сектор нь ажилтан сонгон шалгаруулахдаа МУИС-ийн ХЗС-ийн хуульчийг илүүд үздэг. ЭЕШ-ын босго оноог нь хараад, элссэн хүүхдүүдийг нь судалчихвал ялгаа нь гараад ирнэ.
Зочин 2022-12-02 103.57.93.149
Ялтан Эрдэнээ гийн хэрэглэсэн бэлгэвч
Мөнх 2022-12-02 120.22.229.244
Улсын сургуулиудад уламжлал гэж хэзээ ч мартаж болохгүй , гээгдэшгүй үнэ цэнэ байдаг. Үүнийг л Ганбат гишүүн хэлээд байна. Учир нь хэзээнээсээ л өндөр оноотой хүүхдүүд энэ ангийг сонгодог байсан шүү дээ. Энэ хувийн сургуульд суралцагсад бол оноо нь хүрээгүй л хүмүүс байдаг.
Би нэг томоохон хувийн сургуульд багшилж, тэнхимийн эрхлэгч хийж үзсэн юм. Хувийн сургуулиуд хөгжлийнхөө эхний шатанд л явж байгаа юм байна лээ дээ. Мэдээж сайжрах аяндаа сайжрах биз дээ.
Монголын эмгэнэл "УДШ боловсон хүчин бэлтгэх байдал" 2022-12-02 192.82.81.122
1995-2010 он хүртэл хувийн сургуульд бараг төлбөрөө төлөөд онооны шаардлага байхгүй дээ. 2010 -2022 он хүртэл ЭЕШ 400 оноо авбал хуулийн ямар ч хувийн сургуульд орж чадна. МУИС СЭЗД ийн сургуульд хэдэн жил бэлтгэж 650 оноо авахгүй бол сайн ангид өрсөлдөөн ихтэй зарим анги нь 750 оноо шаарддаг дараа дэлхийн топ сургуульд орох өрсөлдөөн бэлтгэл гэж. АШУИС эмчилгээний анги 650 оноо ингэж орж байна. Мэдлэгтэй болохын тулд хичээлээ давтаж байна
Иргэн 2022-12-02 192.82.81.171
Хувийн улсын гэлгуй; мэдлэг; чадвар; ажлын туршлагыг харгалзан аливаа ажлын сонгон шалгаруулалтыгг хийж байх нь зев шуудээ. Тэх тусмаа терд.
Зочин 2022-12-02 124.158.67.251
бэрэн их засгийнх зайл аа. хувийн сургууль дампуурна
Зочин 2022-12-02 103.26.194.202
манай хүн заримдаа сүрхий ухаалаг санал хэлнэ шүү .нээрээ өөрсдийн хүнээ хувийн сургуультай гишүүд Но -гоо хамгаалуулах зорилгоор томилуулж байгааг нь Ганбаагаас өөр хүн хэлж чадахгүй л дээ мөн зоригтой хүн шүү манай Ганбаа гишүүн
Зочин 2022-12-02 192.82.74.44
Үнэнг л шулуухан хэлжээ. МУИС төгсөгч бол үнэхээр л мэдлэгээр бол хувийн сургуулийн төгсөгчөөс илүү байдаг юм даа.
иргэн 2022-12-02 192.82.91.150
Дээд боловсролын тухайд жинхэнэ үнэн гэвэл сургуулийн байшин нэрээр их хөөцөлддөг болжээ төрийн сайд нь хүртэл шоу хийгээд л шунахайнууд нь хоосон сурталчилгаагаар халхалж түмний хүүхдийн эцэг эхийг хуурч хэдэн төгрөгийг нь хуу хамдаг бузар нийгэмд амьдарч байна. Эцсийн эцэст аль сургуульд сурах нь ердөө чухал биш эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр эзэн хүн юу сурч мэдэнэ тэр нь л чухал амьдралд нь хэрэг болдог. Аль ч сургууль ялгаагүй хэдэн багш тоймтой хэдэн лекцээ уншаад л явдаг.
Зочин 2022-12-02 192.82.68.94
Аль сурнууль төгссөн нь чухал өиш өолсон шүү дээ, сургууль төгсөөгүй байсан ч болох биз, гол нь оймсний түрийнүүдийг л дүүргэх хэрэгтэй баых доо.
Зочин. 2022-12-02 66.181.177.82
энэ хүн үг хэлэх болохоороо нэг их хямсгар ууртай.мэдлэгтэй цэцн мэргэн харагдах гэж хичээгээд юу ярьж байгаагаа мэдрэхээ больчих юм
иргэн 2022-12-02 59.153.115.217
Би нэгэн хувийн сургууль төгссөн.Манай сургуулийн оюутнуудыг удирдлагууд хөрөнгө оруулагчид гэж их харж үздэг. Энэ аль ч сургуульд адилхан байх.Дараа нь их сургуулийн ХЗС-д магисрт сурсан.Өөр байсан.Би сургуулиа сайн муу гэж хэлэхгүй. Энэ жил хуульчийн шалгалт өгөх гээд хамт сурч байсан нөхөдтэйгээ хуульчийн шалгалтын хичээлд суугаад яаг үнэнийг хэлэхэд мэдээгүй юмаа мэдсэн. Эндээс ялгаа байгааг харсан. Багш нар нь их сургуулийх гэж байсан. Их засгийнхан бол уран сайханчид гэж бүгд хэлдэг.
Зочин 2022-12-02 59.153.115.217
МУИСийн ХЗС үнэхээрийн сайн сургууль багш нар нь маш чадварлаг шаардлага их өндөр онол амьдрал хоёрыг толгойд суулгаж чаддаг Мөнхсайхан багш гэхэд л монголын олон хуулийн зохиогч болж байна, энэ сургуулийн олон багш төгсөгчид хуулийн төрийн байгууллагад ажиллаж байгаа. Их засаг сургууль бол оюутан нь ихэдчихсэн нэг л их урлаг спорт болсон хүмүүс байдаг сургалт бол сайн биш,хуульччдыг үйлдвэрлэдэг нь үнэн ашиг сонирхлын зөрчилтэй,Н.У гишүүн дээд боловсролын чанар гэж ичихгүй ярьсан.
Зочин 2022-12-02 202.126.89.95
Хог шаар
иргэн 2022-12-02 192.82.91.150
Монголд 1990 оноос өмнө хуулийн дээд боловсрол олгодог сургууль байгаагүй. Хууль зүйн дээд боловсролыг зөвхөн орсод бэлтгэдэг байсан ба хууль зүйн дунд мэргэжлийн ажилтан бэлтгэдэг техникум гэж байгаад суурин дээр нь одоогийн ХЗДС байгуулагдсан. МУИС-д хожуу нэг анги гэж байгаад тэрэнд нь энэ ганбат адишаа мэтийн нөхдүүд сурсан гэхэд хэцүү байсан гэхэд хэцүү энэ хүнийг хуульч гээд хэлэхэд одоогийн шинэ цагийн хуульчид гөх инээд нь хүрч хахац цацана
иргэн 2022-12-02 192.82.91.150
Үндсэн хууль зөрчиж аман доор хагархай гэгчээр бузар амаараа чалчихаа болиорой. Энэ чиний мэдэх сэдэв биш. 1990 ээд онд улсын сургуулиуд цалингаа тавьж чадахгүй шахуу дампуурсан амь голтой төдий байхад хувийн хэвшлийн нэртэй сургуулиуд ид гарч өрсөлдөөнийг бий болгосон нь өнөөгийн өнгө төрхийг тодорхойлж байна. Одоо тэдний үе ирсэн. Боловсролыг өмчилдөггүй байшин нь хэний өмч байхаас үл хамаарч боловсрол бол нийтийн өмч бөгөөд хувь хүний уураг тархинд оршдог.
bat 2022-12-02 192.82.67.186
Шүүхэд хийсэн МАН-ын шинэчлэл гэдэг нь энэ шүү дээ. Хариуцлага хүлээх хүн нь поп гишүүн Б.Энхбаяр, түгжрэл Ж.Сүхбаатар гэж улсууд бий дээ.
Зочин 2022-12-02 202.9.40.160
Их Засаг гэсэн хогийн сургууль нэртэй газрыг төгсөөд шүүгч хийж байгаа бол энэ улс дуусчээ!!!
Zochin 2022-12-02 64.119.29.2
МУИС-ийн хууль зүйн дээд сургууль төгссөн хүмүүсээс сонголтоо хийх хэрэгтэй. Их засаг гэж баахан чадваргүй хүн гаргадаг сургууль байх юм.
Зочин 2022-12-02 122.201.31.223
Дээд шүүх бол өдөр тутмын хэрэг хянан шийдвэрлэх тогтсон процедурыг цээжилсэн хүний (хар практик, туршлагын) цуглуулга биш, эрх зүйн шинжлэх ухааны онолын өндөр мэдлэг, шүүх ажиллагаа ямар байдгийг төдийгүй ямар байх ёстойг, хууль тайлбарлах, хэрэглэх зарчим, хуулийн презумпц, аксиом, философийг сайн мэддэг мэргэжилтнүүдийн цөм байх ёстой!! Тийм учраас Дээд шүүхийн шүүгчээр заавал доод, дунд шатны шүүхээр дамжсан "хар практикууд"-ын эцсийн буудал байх шаардлагагүй!!!
Зочин 2022-12-02 122.201.31.223
Боловсролоос илүү хамгийн гол чухал шалгуур нь уул хүний суурь хүмүүжил, мөс чанар байх ёстой!!! Үүнийг нэг удаагийн хэлэлцүүлгээр таниж мэдэх боломжгүй!! Шүүгч Зөв хүн байх ёстой!!!!
Зоёин 2022-12-02 202.9.46.95
Битаан яг үнэн хэлсэн байна. Улааны их сургууль ч гэж юу байхав.. Мөнгө өгчихвөл хар ухна, халзан хурга ч төгсөнө!!!
Улсын сургууль нь арай голтой байсан сан!
zochin 2022-12-02 122.201.21.156
ЭШ-аар хараад байхнээ Улсын Их ,дээд сургуульд орж чадаагүй хүүхдүүд хувийн сургуульд ихэвчлэн орж байна. Төгссөлтийн дараа Ихзасаг, Сэрүүлэг гэх мэт сургуулийн хууль, сэтгүүлч , аялал жууулчлал төгссөн хүмүүс сайд голдуу болоод байна. Энэ сургалтын чанарт байна уу өөр хүчин зүйлд нөлөөлж байна уу мэргэн ухаантангууд нэг бодож үзээч. Үнэхээр хувийн сургуулиууд сайн байгаа бол Улсын сургуулийн тэр ангиудын элсэлт багасгаж , хувийн сургуулийн багш нарыг урьж сайжруулах.
Зочин 2022-12-02 202.126.90.117
Тэр Хувийн Сургуулийн Эзэд нь УИХ-д суучихаар аргагүй шдээ
Зочин 2022-12-02 192.82.81.216
энэ хаана байгаа вэ?? Украйн явна гэсэн яалаа?? хуйхлуулцан юм шиг хаашаа царайтай болчоо бэ??
Зочин 2022-12-02 192.82.67.10
Ер нь монголын хувийн ямарч сургууль төгссөн улсын срургууль төгссөн төгсөгчдийг гүйцэхгүй.Мөнгө хөөсөн сургалт муу.Ажил дээр гараад ялгарч харагддаг.Бас л ортой л хэлсэн бна.
зочин 2022-12-02 192.82.72.33
Үнэн л юм ярьжээ.
134 2022-12-02 202.126.88.214
Их засаг нэртэй өөрийгөө голдоггүй эргүү юмнууд болиосой. Юм болгонд л явж байх юм. Захиалгатай байдаг байх дөө.
123 2022-12-02 203.91.115.47
%0 мэдлэгтэйн ч байхад 100% мэдлэгтэйн ч байгаа хувийн сургууль төгслөө гээд мэдлэггүй төгсөнө гэдэг нь өрөөсгөл ойлголт тухай хүний хичээл зүтгэлээс л хамаарна.
Зочин 2022-12-02 66.181.180.108
hicheel zutgeltei hun ih zasagt surdagui yumaa. ner hundtei surguuliig songodog yum
Иол 2022-12-02 202.126.89.70
Их засаг их сургууль чинь урлагийн сургууль биш юмуу зурагтаар урлаг соёлын наадам гээд хэдэн сар зугараад байсан
Зочин 2022-12-02 202.55.188.81
Их засаг 30 жилдээ бэлэг барих том ажил хийгээд байгаа юм уу?
Зочин 2022-12-02 64.119.29.136
haha ИХ ЗАСАГ СУРГУУЛИЙН ХУУЛЬЧ ГЭХЭЭР "0" МЭДЛЭГТЭЙ ХҮМҮҮС БГАА. БООЦОО ТАВЬСАН Ч АЛДАХГҮЙ ШҮҮ