Төв талбайн баярын тохижилтыг “фестиваль” маягаар зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.12.02-нд нийтлэгдсэн

Төв талбайн баярын тохижилтыг “фестиваль” маягаар зохион байгуулна

Төв талбайн баярын тохижилтыг “фестиваль” маягаар зохион байгуулна

Сүхбаатарын талбайд ирэх оныг угтаж олон сүлд мод, түүнийг тойрон бэлгэн хэлбэрийн байшин засан тохижилт хийж буй нь олны анхаарлыг их татаж буй. Талбайн баярын гоёл өвөрмөц бөгөөд  өмнөх жилүүдээс өнгөтэй харагдана. Өнгөрсөн жилүүдийн төв талбайн баярын тохижилтыг Нийслэлээс хийдэг байсан.

Харин энэ жилийн хувьд олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд болон үндэсний зарим компаниуд хамтран төв талбайг фестиваль маягаар зохион байгуулах гэж байгаа юм байна.

Төв талбайн тохижилтын талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад “Энэ жилийн хувьд бусад жилүүдээс онцлог зүйл ихтэй. Талбайн чимэглэлийг “Green fest – 2022″ төслийн хүрээнд Элчин сайдын яамд, Үндэсний зарим компаниуд хамтран бүтээж байна. Тус төслийг Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо хүргэх, олон нийтэд энэ чиглэлээр мэдээлэл хүргэхээр олон улсын байгууллагууд нэгдэн Монголд анх удаагаа зохион байгуулж байгаа.

Талбайг тохижуулж буй жижиг сүлд моддыг дахин боловсруулалтаар хийсэн. Том сүлд модыг шинэчлэн засна.

Харин тойрон байгаа бэлгэн хэлбэртэй байшин дотор халуун уух зүйл болоод баярын уур амьсгалтай бэлгүүд худалдаалагдана. Мөн мөсөн хотхон болоод гадаа талбайд дулаацах боломжтой паар байрлуулах гэж байгаа. Энэ жилийн хувьд талбайн тохижилт фестиваль маягаар зохион байгуулагдана” гэлээ.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж