Улаанбаатарт -19 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2022.12.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт -19 градус хүйтэн байна

Улаанбаатарт -19 градус хүйтэн байна

Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -34…-36 градус, бусад хэсгээр -27…-29 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -33…-35 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 2-НЫ 20.00 ЦАГААС АРВАНХОЁРДУГААР САРЫН 3-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -39…-44 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -32…-37 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -19…-24 градус, бусад нутгаар -27…-32 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр -26…-31 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар -18…-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 4-НӨӨС 7-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 4-нд Хэнтийн уулархаг нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 5-нд Алтайн уулархаг нутгаар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -25…-30 градус.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -7…-12 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж