Хойд Солонгос энэ жил 60 гаруй баллистик пуужин хөөргөснөөс хэд хэд нь тив алгасагч баллистик пуужин байв. АНУ болон түүний Азийн холбоотнууд пуужингийн туршилттай холбоотойгоор Хойд Солонгосын гурван өндөр албан тушаалтан болох Жон Ил Хо, Ю Жин, Ким Су Гил нарт хориг арга хэмжээ авчээ. Тэднийг зэвсэг бүтээхэд голлох үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна.
АНУ-аас гадна Япон, Өмнөд Солонгос, Европын холбоо ч бас Хойд Солонгост хориг арга хэмжээ авчээ. Барууны орнууд олон жилийн турш Пёньянд хориг тавьсаар ирсэн.
Шинэ хориг арга хэмжээний хүрээнд дээрх гурван хүний АНУ дахь бүх хөрөнгийг битүүмжилж, АНУ-ын аливаа бизнес, хувь хүнтэй ямар нэг байдлаар харилцах, гүйлгээ хийхийг хоригложээ. Энэ хориг арга хэмжээг БНСУ болон Японтой нягт уялдаатайгаар авч буйгаа АНУ-ын Төрийн департментаас мэдэгдэв. Мөн цаашдаа Европын холбоотой бодлогоо уялдуулж явна гэв.
АНУ-ын зарим шинжээч энэ мэт хориг арга хэмжээг бэлгэдлийн шинж чанартай бөгөөд Пёньяны зан байдлыг огт өөрчлөөгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ