Их Британийн төлөөлөгчдийн айлчлалыг Хятад буруутгав

Хуучирсан мэдээ: 2022.12.03-нд нийтлэгдсэн

Их Британийн төлөөлөгчдийн айлчлалыг Хятад буруутгав

Их Британийн төлөөлөгчдийн айлчлалыг Хятад буруутгав

Их Британийн парламентын зарим гишүүн өнгөрсөн Мягмар гаригт Тайваньд айлчилсан. Тэд Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву зэрэг өндөр албан тушаалтнуудтай уулзжээ. Хятад улс энэ айлчлалыг шүүмжилж, өөрсдийнх нь дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцсон гэв.

Их Британид суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамнаас энэ айлчлалын талаар Пүрэв гаригт мэдэгдэл хийсэн. Тус мэдэгдэлд “Энэ бол "Нэг Хятад" зарчмыг бүдүүлгээр зөрчиж, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцсон явдал. Хятадын эрх ашгийг хөндсөн аливаа алхамд хүчтэй хариу үйлдэл үзүүлэх болно” гэж дурджээ.

Риши Сунак энэ долоо хоногийн эхээр "Хятад, Их Британийн харилцааны алтан үе дууссан" гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийн дараа Элчин сайдын яам ийнхүү Их Британийн айлчлалыг буруушаав.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн наймдугаар сард Тайваньд хийсэн айлчлал маргаан дагуулж байсан. Хятад улс энэхүү айлчлалын хариуд Тайванийн эргэн тойронд цэргийн сургуулилалт хийж, зарим төрлийн худалдаагаа хаасан. Нэнси Пелоси сүүлийн 25 жилийн хугацаанд Тайваньд айлчилсан АНУ-ын хамгийн ахмад улстөрч юм. Тэрбээр тухайн үед “Хятад улс дэлхийн удирдагчдыг, өөр ер нь хэнийг ч Тайвань руу аялахыг болиулж чадахгүй” гэж хэлж байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж