“Энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэрнэ”

Хуучирсан мэдээ: 2022.12.02-нд нийтлэгдсэн

“Энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэрнэ”

“Энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэрнэ”

Цаг уур орчны шинжилгээний газраас аравхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг өнөөдөр /2022.12.02/ танилцууллаа. Энэ сарын дунджаас сүүл үе хүртэл нийт нутагт олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа бол бусад үед харьцангуй дулаан байх юм.

Цаг уурч Б. ЖАРГАЛАН:

Агаарын температур хурд тунадасны олон жилийн дундаж 1991-2020 оны агаарын температур хувьд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсэг Архангайн баруун, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр -24-аас -30 градус хүйтэн байдаг бол Говийн бүс нутгаар -8-аас -16 градус хүйтэн бусад нутгаар -16-аас -24 градус хүйтэн байдаг байна. Хурд тунадасны хувьд бага цас ордог сар ихэнх нутгаар тэгээс хоёр миллиметр цас ордог бол Баян-Өлгий, Ховдын өмнөд, Увсын хойд, Завханы ихэнх нутаг, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төвийн хойд, Хэнтий, Дорнодын нутгаар хоёроос найман миллиметр тунадас ордог. Арваннэгдүгээр сарын  байдлаар цасан нутгийн 50 гаруй хувьд буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн зарим газар Увсын хойд хэсэг Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар цасан бүрхүүл тогтсон байна.

Энэ оны арванхоёрдугаар сарын урьдчилсан төлөвөөр агаарын температурын хувьд цас ихтэй газрууд буюу нутгийн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн байна.

Харин өмнөд хэсгээр дундаж орчим байх төлөвтэй. Хурд тунадасны хувьд зүүн хойд хэсгээр буюу Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас их цастай байх төлөв гарсан. Нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр харьцангуй бага цас орно. Харин бусад нутгаар дундаж орчим цас орох төлөвтэй байна. Агаарын температурын хонгийн явцын хувьд арванхоёрдугаар сарын эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтий уулархаг нутгаар ялимгүй цастай. Харин арванхоёрдугаар сарын дунд үед баруун болон төвийн нутгаар, сарын сүүлээр зүүн зүгийн нутгаар цас орно. Энэ сарын дундаас сүүл үе хүртэл ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Харин бусад үед дундаж орчим байх төлөв гарчээ.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж