Банкууд ам.долларын хязгаарлалтаа цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.02-нд нийтлэгдсэн

Банкууд ам.долларын хязгаарлалтаа цуцалжээ

Банкууд ам.долларын хязгаарлалтаа цуцалжээ

Арилжааны банкууд өнгөрсөн тавдугаар сараас ам.долларт өдрийн лимит тогтоож, зарим урт хугацаатай зээлийг хязгаарласан. Тэгвэл энэ сараас эхлэн банкууд ам.долларын өдрийн хязгаарлалтаа цуцалж эхэлжээ. Эдийн засагчдын хэлж байгаагаар ам.долларын ханш цаашид өсөх бөгөөд эдийн засгийн нөхцөл байдал ирэх онд хүндрэхийг сануулж буй. Арилжааны төвүүдэд өнгөрсөн аравдугаар сард ам.доллар 3150-3250 төгрөг болж буурсан бол Монголбанкны ам.долларын ханш 3420 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3440-3450 төгрөг болж, зах зээлийн ханшийн зааг 30-40 төгрөгийн зөрүүтэй болов.

Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950 төгрөгөөс 3350 төгрөгт хүрсэн билээ. Харин арилжааны банкууд хязгаарлалтаа тодорхой хэмжээнд сулруулснаар энэ хөөсрөл бууж эхэлсэн.

Гэхдээ хөөсрөл дахин үүсч, ам.долларын ханш 3500 төгрөг давах эрсдэлтэй байгааг эдийн засагчид анхааруулж байна.

Банкууд ам.долларын өдрийн лимитээ цуцалж эхэлж байгаа бөгөөд шаардлагатай их хэмжээний шилжүүлэг гүйлгээнд  тодорхой хэмжээнд хязгаарлалттай олгож байгаа аж.

МОНГОЛБАНКНААС ЗАРЛАСАН ДОЛЛАРЫН ХАНШ 3420 ТӨГРӨГ БАЙНА

Монголбанкнаас өнөөдөр /2022.12.02/ зарласан ханшийн тухайд ам.доллар 3420  төгрөгтэй тэнцэж байна. Ингэснээр төвбанкны ам.долларын ханш “Найман шарга”-ын зөрүү хоёр оронтой тоо дотор хэлбэлзэж эхлэв.

Харин арилжааны банкууд болох "Төрийн банк", "Хаан", "Голомт", "Худалдаа хөгжлийн банк" зэрэг банкууд ам.доллар авах хүсэлтэй иргэдэд ам.доллар хязгаарлалтгүй олгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж