Индэр чирсэн тэмцэгчид

Хуучирсан мэдээ: 2022.12.02-нд нийтлэгдсэн

Индэр чирсэн тэмцэгчид

Индэр чирсэн тэмцэгчид

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар өнөөдөр /2022.12.02/ нүүрсний хулгайч нартай хийх тэмцлийг үр дүнд хүргэхийн тулд Сүхбаатарын талбайд тэмцлээ эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Түүний гаршсан ганц "ажил" нь энэ л дээ. Нэг их сүр, сүр юм ярина, шантаажаа хийнэ, эцэст нь халаасаа түнтийлгэнэ. Тэр үнэхээр шударгаар тэмцэж, улстөрчдөд хяналт тавьдаг байсан бол Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Хөгжлийн банкийг улстөрчид тонож", нүүрсний энэ том хулгай гарахгүй л байлаа. Одоо тэгээд ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр тогтолцоогоо өөрчилье, хариуцлага үүрүүлье л гэнэ.

Тэрбээр энэ тухай “Баялгийн хулгайч нарт хариуцлага тооцдог болохын тулд тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай. Төрд ороод үндэслэлгүй хөрөнгөжсөн бол хариуцлагаа үүрдэг тогтолцоотой болох ёстой.  Үүний тулд 500 сая төгрөгөөс дээш хөрөнгөтэй хүмүүсийг шалгах, хөрөнгөө нотолж чадахгүй бол огцруулдаг байх. Хуулийн байгууллагууд улстөрчид холбогдсон том хэргийг шуурхай шийдвэрлэж, өмч хөрөнгө идсэн хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. 40 сая төгрөгөөр торгоод өнгөрдөг байх ёсгүй.

Хоёрт,  хотын даргыг өөрчлөх шаардлага байна. Ардын нам Улаанбаатар хотын асуудлыг шийдвэрлэе гэсэн бол гайгүй залуусаасаа нийслэлийн Засаг даргыг томилж болох байсан. Гэтэл зөвхөн мөнгө олох сонирхолтой нөхөр тавьчихаар хот дампуурч байна. Өөртөө тэрбум төгрөгөөр зөвлөх авна ч гэх шиг. Өчнөөн боломжоо алдаж байна. Улаанбаатар хотод шийдвэрлэх асуудал маш их байна. Зөвлөх авдаггүй, тархитай залуучуудаасаа хотын даргыг тавиач ээ, шаардаж байна” гэлээ.

Хоёр жилийн өмнө гэрийн шаахайтай Сүхбаатарын талбайд гарч ирэн сүгсэлзэхэд занг нь мэдэх нэгэн "Улс төрийн ашиг хонжоо хайж явна" гэцгээж байсан. Үнэндээ ч энэ нь батлагдсан. Тэрбээр УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр томилогдсон нь олон нийтэд ил болж, эцэстээ "Би буруу зүйл хийжээ,  зөвлөхөөсөө татгалзлаа гэдгээ нүүр номоороо дамжуулан илэрхийлснээр энэхүү дуулианыг намжааж байв. Одоо ч тэр ашиг хонжоо харсан улс төр л хийж яваа даа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж