Жилийн жилд шатахууны хомсдол нүүрлэдэг, төр хувийн хэвшилгүй барьц алддаг нь хэвийн үзэгдэл болсон. Өнгөрсөн жил АИ-92 тасарч, хомсдол нүүрлэж, иргэд ШТС дээр хонон өнждөг байсан бол энэ жил дизель, түлшний эрэлд улсаараа мордох нь холгүй байна. Учир нь Монгол Улсын хэмжээнд дизель түлшний 12-хон хоногийн нөөцтэй. Иймээс орон нутгийн тээвэрлэлт зогссон гэх муу мэдээ ч сонсогдож байна.
“Баяраа өөрөө л ширээн дээрээс ойчсон дог” гэгчээр шатахууны үнийн өсөлтөд үе, үеийн төр засаг буруутай. Шатахууны үнийг төр хүчээр барьж ирснийхээ горыг төр ч, хувийн хэвшил ч, Монгол Улс бүхэлдээ амсаж байна.
Албаны хүмүүс өмнөхийн адил шатахууны үнийн хомсдолыг мөнөөх л Орос руу, бусад руу чихдэг арга, тактикаа хэрэглэж байна. Гэхдээ өнөөдрийн хомсдол, хямралд хүргэсэн буруутан нь төр өөрөө буруутай. Төрийн олон жилийн алдаатай бодлого шатахуун тасалдахад хүргэсэн гэсэн үг.
УИХ-аас өнгөрсөн хавар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Үүнд , шатахуун, түлш багтсан ч харамсалтай нь гадаад, дотоодын улс төрөөс шалтгаалаад бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих бүү хэл цагаар өсөхөд хүрсэн. Өнөөдөр л гэхэд дизель түлшний хомсдолоос бол хөдөө орон нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүрсэн нь худлаа бишээ. Монголчууд өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги гэдэг. Монгол Улс шатахууны асуудалд хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөх мэт хандсаар ирсэн нь хомсдолыг гол шалтгаан болж буйгаа харах, бодлогоо өөрчлөх цаг болжээ. Учир нь, Монгол Улс зах зээлийн эдийн засагтай. Зах зээлийн эдийн засгийн онолоор бол бараа бүтээгдэхүүний үнийг төр барьдаггүй, эрэлт нийлүүлэлт нь шийддэг. Эрэлт, нийлүүлэлтийг нь зохицуулж чадахгүйгээр, үнийг хүчээр барих юм бол хомсдол үүснэ, эдийн засагт доголдол үүснэ. Онцгой албан татварыг нь тэглэлээ гээд энэ зөвхөн гал аргацаасан төдий. Хомсдол үүсэх болгонд аргацаах нь том эдийн засагтаа маш хортой. Нөгөө талаар, үндэсний аюулгүй байдал, улс төрдөө ч эрсдэлтэй.
Шатахууны хомсдол өнөөдөр гэнэт, дайны уршгаас бий болсон асуудал биш. Олон жилийн турш шатахууныг хүчээр барьж ирсэн үе, үеийн Засгийн газар зөвхөн өнөө маргаашаа бодсон ойрын зайны улс төрөөс болсон хэрэг.
Сонгуулийн дөрвөн жилийн циклээ бодож шийдвэр гаргасаар ирсний балгаар өнөөдөр эдийн засагт сигнаал дуугаргаж эхэллээ. Ер нь аль ч салбарт төрийн оролцоо ихсэн тусам хүнд суртал, дарамт шахалт, авлига нэмэгддэг. Үүний төлбөрийг эцсийн хэрэглэгчид халааснаасаа гаргадаг, картаараа хийдэг.
Тэгэхээр шатахууны үнийг чөлөөлөх нь нэг сумаар хэд хэдэн туулай буудах боломжтой. Нэгд, төрд ирэх ачаалал багасна. Мөн төрөөс импортлогчдод үзүүлэх дарамт буурна. Төр онцгой албан татвар болон бусад татвараа аваад явж байх нь илүү амар. Хоёрт, түгжрэлийг шийдэхэд ч нөлөөлнө. Гуравт, макро эдийн засаг хямарч, хэлбэлзэхэд нөлөөлөхгүй. Засаг захиргааны биш, зах зээл нь үнийг өөрөө зохицуулна гэсэн үг.
Төрийн анхаарах асуудал бол газрын тосны үйлдвэрээ барьж ашиглалтад оруулах нь чухад байна. Газрын тосны үйлдвэр барьж, ашиглалтад орох хүртэл шатахууны үнийг төр хүчээр барина гэвэл хомсдол үүснэ гэсэн үг. Хомсдол үүснэ гэдэг үнэ өснө гэсэн үг. Олон жил онцгой албан татварыг нь тэглэх нэрээр төр шатахууны үнийг хүчээр барьсан нь эцэстээ эдийн засгаа татан унагахад хүрч байна.
Б.БАТ
и. норовжав 2022-12-02 192.82.68.192
Зах зээлд шилжих замыг бүх нийтээрээ нэгэнт сонгосон л бол сонголтондоо үнэн ч байж хувь заяагаа шийдэх хэрэгтэй .Шатахууны үнийг чөлөөл гээд уриа хашгарч байж чөлөөлүүлсэн гэтэл одоо шатахууны хомсдол , үнийн өсөлтөнд төр буруутай гэж хашгарч байна. Хувийн компаниуд шатахууны үнэ, нийлүүлэлтийг өөрсдөө хийх эрхтэй болсон , тэр нь олон түмний ашиг сонирхол , амьдралд нийцэхгүй байгаа бол төртэй биш тэр компаниудтайгаа тэмцэх хэрэгтэй шүү. Хэрхэвч татвараар тэнд дэмжлэг үзүүлж болохгүй шүү
Зочин 2022-12-02 66.181.179.18
СҮРТЭЙ ЮМ БИЧИХ ЮМ АНЫ ОРКУУДАА ГЭЖ
Зочин 2022-12-02 122.201.22.21
МАН төр барих хугацаанд бид их юм үзэх нь ээ.ЦС уудаа Даваасүрэн гишүүн гацааж цахилгаанаар тэг зогсолт хийж байв.Зам дээр Сүхбаатар тэг зогсолт хийв.За тэгээд амьдрал маань бас тэг зогсолт болоход ойрхон байна даа.ЭНЭ НАМЫГ ЗАЙЛУУЛААД ӨГӨӨЧ ЭЭ.ИДЭЖ УУСАН НЬ ӨР ТАВЬСАН НЬ МОНГОЛыг хөгжихгүй байх шалтгаан болоод байна шүү
Зочин 2022-12-02 101.113.199.136
Үнэ чөлөөлбөл шуналын туламнууд литр шатахууныг 50.000 аар ч зарж байж чадах л улс даа
Зочин 2022-12-02 103.26.194.4
Үнээ чөлөөлөхөөр ард иргэд яах вэ. Авч чадахгүй шүү дээ. тэгээд үнийн хөөрөгдөл болно. Хэдхэн баячууд явдаг болох уу
Зочин 2022-12-02 103.57.95.190
Хэт бүү туйлшир. Баидлыг зөв үнэлж энэ салбарын талаар зохих мэдлэгтэй байж бурах хэрэгтэй.Одоогийн төрийн эсрэг учиргүй дайрч давшилж, харааж занаж байгааг нь ажихад ардчилагч гэх луйварчдын нэг бололтой. Бусдыг гөрдөж ,дайрч давшилж, худал цуу тарааж,нэр төрд халдах нь эдний өвчин. Өөрсдөө юу ч чадахгүй, луйвар хулгай, залилан, идэж уух,мөнгөөс өөр юу ч бодохгүй. Тэгээд хоёр хөршийг үзэн ядна. Найрамдалт харилцааг хамтын ажиллагааг бусинуулахыг оролдоно. Ийм этгээд монголоор дүүрэн.
иргэд 2022-12-02 59.153.115.105
хаа байсан урд хөршид хамтарч хуй
валдаж монголын нүүрсийг чинь хулгалсан төрийн албан хаагчдыг олоод цаазаар авцан бна тэнэгүүдээ тэхэд манай тэнэгүүд одоо хулгайлсан ч юм шиг хулгайлаагүй ч юм шиг ард түмнээ хуурч ард түмнээ дэндүү доромжилж бгааг ард түмэн туйлын дургүйцэж яахыг одоо удахгүй шийдэх юм шиг бна тэр хулгайч чинь Ажнай Батэрдэнэ тэргүүтэй хулгайч нар биз дээ аль хэдэн жилийн өмнөөс яриад бга биз дээ хүиүүс
ард иргэд 2022-12-02 59.153.115.105
бүх юманд энэ засаг төр буруутай маш удаан шударга биш дэндүү олон давхардсан орон тоогоор ажилладаг мөртлөө үр дүн муутай тэгээд дээр нь улс орноо хэзээ ч боддоггүй хоноцбн сэтгэлтэй хэдэн сайд нар нь өөрөө хувьдаа мөнгө идэх дэндүү сонирхолтой энэ засаг н**ш
Зочин 2022-12-02 103.26.194.4
Тэгээд АН д засгаа өгөх үү? Дэндүү инээдтэй биш үү
Зочин 2022-12-02 66.181.189.244
БИЕ ЗАСАХ ӨРНӨӨНД ОРЛОО. ХҮНДРЭХ ГЭЛЭЭ. ГЭВЧ АРИУН ЦЭВРИЙН ЦААС БАЙДДАГГҮЙ. ҮҮНД ХЭН БУРУУТАЙ ВЭ? МЭДЭЭЖ ТӨР ЗАСАГ БУРУУТАЙ. ИНГЭЖ Л УНГАС АЛДАХ ЮМ. ШАТАХУУНЫ ИМПОРТ БҮРЭН ЛИБЕРАЛЧЛАГДСАН. ХУВИЙН ХЭВШИЛ ҮҮНИЙГ ХИЙЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ИМПОРТЛОГЧ КОМПАНИУД АЖЛАА ХИЙХ ЁСТОЙ ЮМ БИШ ҮҮ. ЮМ БОЛГОН ДЭЭР ТӨР ЗАСАГ ГЭЖ ГОНШИГНО. АМ РУУГАА ХООЛ ХАЛБАГАДУУЛАХ ГЭЭГҮЙ БИЗ ДЭЭ. ХАРИН Ч САЙН БИЗ ТҮГЖРЭЛ БАГАСАНА.
Зочин 2022-12-02 192.82.69.71
ДАМПУ ПОП ТУРЭЭС БОЛЖ УЛСААРА ДАМРУРЛА ХАЛАМЖА БОЛИ ХУЛГАИЧДИНХА ХУРУНГИГ ХУРАА
oyun 2022-12-02 202.126.90.112
Уг нь бид ОРОС улс шиг үнээр хэрэглэх үндэс бий шүү
oyun 2022-12-02 202.126.90.112
Төр үүнд ямарч падлий байхгуй хөнгөлөлт үзүүлсэн олон жил дэмжсэн одоо ард түмэнийг бодох гээд донгосдогоо боль тэр чигт нь зөнгөөр нь хая оруулж чадвал чадаг чадахгуй бол гадны компани оруулж болохоор хуулийн зохицуулалт хийгээд л хая төр өөрөөсөө цахилгаан дулаан 2 оос бусдыг нь зөндөнө орхи Цахилгааныг 5 жилийн дотор чөлөөл гүйцээ ийм амархан юмыг хийж чадахгуй бол чацага царайлаад байж бай
Зочин 2022-12-02 122.201.22.21
Төргүй улс гэж байдаггүйтэй адил үнийн хөөрөгдөл ядуурал түгжрэлд хамаагүй ТӨР ЗАСАГ ГЭЖ ҮГҮЙ ШҮҮ. БҮР ДАНХАР БҮТЭЦТЭЙ ЭНЭ ТӨР ХАРИУЦАХ УЧИРТАЙ
Зочид 2022-12-02 192.82.73.38
Шатахуун ямар ч улсад стратегийн бүтээгдэхүүн учир төр буюу ард түмний мэдэлд байх ёстой. Зөвийг Орос-Украйны дайнтай энэ цаг үе харуулж байна. АНУ хүртэл яг одоо шатахууныг улсын нөөцөөсөө гаргаж байна. АНамчид төр рүү дайрч байгаад шатахууны дийлэнх эрхийг авсан байдаг. Одоо төр ард түмэнд өшөө өндөр үнээр шахах сигнал бололтой
зочин 2022-12-02 192.82.64.153
Зүгээр үнээ чөлөөл тусгай зөвшөөрөлгүй болгочих тэгээд л болоо яасан дүүрчихсэн улс төр барьдаг байнаа хэдэхэн нефтийн компанийн гарт орчихсон
Зочин 2022-12-02 103.57.95.190
Зах зээл бол угаасаа бусдыг мөлждөг мөлжөмтгүй нийгэм.Төр үндсэндээ яаж ч чадахгүй.Чамайг нүцгэртэл чинь мөлжинэ.Манайх мэт ядуу буурай оронд бол энэ хууль.Одоо дэлхийн хүн амын 10 хүрэхгүй хувьд ,нийт хөрөнгийн 99 хувь нь төвлөрлөө гээд байгаа. Бид энэ зүг рүү маш идэвхтэй явж байна. Баян хоосны ялгаа асар хурдан өснө.Үүнийг хэрэгжүүлэх үндсийг монголын ардчилагч гэх хулгайч луйварчид тавьсан.Бид ч дэмжсэн
Зочин 2022-12-02 43.242.242.59
АН анх засгийн эрх барьж байхдаа бензин импортлох эрхийг хувийн хэвшилд өгснөөр энэ бүхэн эхэлсэн. Шунхлай компани Батхүүгийн мэдэлд байсан. Юмны үнэ өндөр байгаа нь бензинтэй шууд холбоотой. төр хямд үнээр авдаг байсан бол юмны үнэ ингэтлээ нэмэгдэхгүй байсан
Зочин 2022-12-02 43.242.242.59
Төр өөрөө л шатахуун импортоло эрхээ авсан нь дээр. Хувийн хэвшлинхэн их өндөр үнээр авчихаад өөрсдийнхөө ашгийг гаргаад л иргэдэд зардаг. Хэзээ ч ашиггүй ажилж байгаагүй. төр авбал ядаж үнэ нь хямд байх юмдаа
Зочин 2022-12-02 37.19.205.146
1 улс 1 компанийн хараат байхаа болих хэрэгтэй. Замын үүдэд эрээнээс шууд нарийн царигтай төмөр зам татаад 6-12 сарын нөөцлөж болох агуулах барих хэрэгтэй байна.
Зочин 2022-12-02 43.228.130.71
улаанбаатар хөлдөх нь дамжиггүй боллоо та 76 хурдхан хурлаа хаяад огцроод өгөөч
Зочин 2022-12-02 103.212.118.81
стратегийн ач холбогдолтой шатахууныг хувьд өгч дампууруулснаас бүх зүйл эхтэй,ер нь бол улс гэрэл цахилгаан,шатахуун,уурхай,боловсрол,эрүүлийг хамгаалах,нийтийн тээвэр,хоол хүнсний аюулгүй байдлыг өөртөө бүрэн авч,хувийн бүхнийг хаах ёстой,эдгээр нь ашгийн байгуулга байх ёсгүй энэ нь улсын тусгаар тогтнол аюулгүй байдалтай шууд холбоотой харин үйлчилгээний байгуулгууд жишээ нь худалдаа,үсчин,гуанз ,хүнсний жижиг үйлдвэр,оёдлын цех мэт хувийн байхад болно
Зочин 2022-12-02 202.131.225.242
Nuguu Batnairamdal geed ded said neekh tomrood l kheleltsee khiichikhlee. Tasrakhgyi barikhgyi geed bsan busuu. Ter bid 2 chadlaa yu? Er n' yag yun deer gariin yseg zursnaa ch medej bgaa umuu chaavaas ter 2. KKK. Oyun-Erdene khii demii ajliin turshlagaggyi sul doroi khymyyseer bagaa byrdyylj, ted nariin khovoor ajlaa khiisnii gai sh dee. Unuudriin yseed bgaa nukhtsul baidal bol.
Зочин 2022-12-02 103.57.93.154
Увсын хялар юм дизель түлшийг чинь чихэртэй андуураад байна
Зочин 2022-12-02 202.126.89.197
хариуцсан яам нь маш хариуцлаггүй байна. Өвөл болж байхад ямарч нөөц байхгүй сууж байдаг.