Шатахууны хомсдолд төр буруутай!

Хуучирсан мэдээ: 2022.12.02-нд нийтлэгдсэн

Шатахууны хомсдолд төр буруутай!

Шатахууны хомсдолд төр буруутай!

Жилийн жилд шатахууны хомсдол нүүрлэдэг, төр хувийн хэвшилгүй барьц алддаг нь хэвийн үзэгдэл болсон. Өнгөрсөн жил АИ-92 тасарч, хомсдол нүүрлэж, иргэд ШТС дээр хонон өнждөг байсан бол энэ жил дизель, түлшний эрэлд улсаараа мордох нь холгүй байна. Учир нь Монгол Улсын хэмжээнд дизель түлшний 12-хон хоногийн нөөцтэй. Иймээс орон нутгийн тээвэрлэлт зогссон гэх муу мэдээ ч сонсогдож байна.

“Баяраа өөрөө л ширээн дээрээс ойчсон дог” гэгчээр шатахууны үнийн өсөлтөд үе, үеийн төр засаг буруутай. Шатахууны үнийг төр хүчээр барьж ирснийхээ горыг төр ч, хувийн хэвшил ч, Монгол Улс бүхэлдээ амсаж байна.

Албаны хүмүүс өмнөхийн адил  шатахууны үнийн хомсдолыг мөнөөх л Орос руу, бусад руу чихдэг арга, тактикаа хэрэглэж байна. Гэхдээ өнөөдрийн хомсдол, хямралд хүргэсэн буруутан нь төр өөрөө буруутай. Төрийн олон жилийн алдаатай бодлого шатахуун тасалдахад хүргэсэн гэсэн үг.

УИХ-аас өнгөрсөн хавар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай  хуулийг баталсан. Үүнд , шатахуун, түлш багтсан ч харамсалтай нь гадаад, дотоодын улс төрөөс шалтгаалаад бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих бүү хэл цагаар өсөхөд хүрсэн. Өнөөдөр л гэхэд дизель түлшний хомсдолоос бол хөдөө орон нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүрсэн нь худлаа бишээ.  Монголчууд өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги гэдэг. Монгол Улс шатахууны асуудалд хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөх мэт хандсаар ирсэн нь хомсдолыг гол шалтгаан болж буйгаа харах, бодлогоо өөрчлөх цаг болжээ.  Учир нь, Монгол Улс зах зээлийн эдийн засагтай. Зах зээлийн эдийн засгийн онолоор бол бараа бүтээгдэхүүний үнийг төр барьдаггүй, эрэлт нийлүүлэлт нь шийддэг.  Эрэлт, нийлүүлэлтийг нь зохицуулж чадахгүйгээр, үнийг хүчээр барих юм бол хомсдол үүснэ, эдийн засагт доголдол үүснэ. Онцгой албан татварыг нь тэглэлээ гээд энэ зөвхөн гал аргацаасан төдий. Хомсдол үүсэх болгонд аргацаах нь том эдийн засагтаа маш хортой. Нөгөө талаар, үндэсний аюулгүй байдал, улс төрдөө ч эрсдэлтэй.

Шатахууны хомсдол өнөөдөр гэнэт, дайны уршгаас бий болсон асуудал биш. Олон жилийн турш шатахууныг хүчээр барьж ирсэн үе, үеийн Засгийн газар зөвхөн өнөө маргаашаа бодсон ойрын зайны улс төрөөс болсон хэрэг.

Сонгуулийн дөрвөн жилийн циклээ бодож шийдвэр гаргасаар ирсний балгаар өнөөдөр эдийн засагт сигнаал дуугаргаж эхэллээ.  Ер нь аль ч салбарт төрийн оролцоо ихсэн тусам хүнд суртал, дарамт шахалт, авлига нэмэгддэг. Үүний төлбөрийг эцсийн хэрэглэгчид халааснаасаа гаргадаг, картаараа хийдэг.
Тэгэхээр шатахууны үнийг чөлөөлөх нь нэг сумаар хэд хэдэн туулай буудах боломжтой. Нэгд, төрд ирэх ачаалал багасна. Мөн төрөөс импортлогчдод үзүүлэх дарамт буурна. Төр онцгой албан татвар болон бусад татвараа аваад явж байх нь илүү амар. Хоёрт, түгжрэлийг шийдэхэд ч нөлөөлнө. Гуравт, макро эдийн засаг хямарч, хэлбэлзэхэд нөлөөлөхгүй. Засаг захиргааны биш, зах зээл нь үнийг өөрөө зохицуулна гэсэн үг.

Төрийн анхаарах асуудал бол газрын тосны үйлдвэрээ барьж ашиглалтад оруулах нь чухад байна. Газрын тосны үйлдвэр барьж, ашиглалтад орох хүртэл шатахууны үнийг төр хүчээр барина гэвэл хомсдол үүснэ гэсэн үг. Хомсдол үүснэ гэдэг үнэ өснө гэсэн үг. Олон жил онцгой албан татварыг нь тэглэх нэрээр төр шатахууны үнийг хүчээр барьсан нь эцэстээ эдийн засгаа татан унагахад хүрч байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж