Дэлхийн хамгийн том галт уулын лав Хавайн гол арлыг сүйдэлж эхэллээ | News.MN

Дэлхийн хамгийн том галт уулын лав Хавайн гол арлыг сүйдэлж эхэллээ

Дэлхийн хамгийн том галт уулын лав Хавайн гол арлыг сүйдэлж эхэллээ

Дэлхийн хамгийн том галт уулын лав Хавайн гол арлыг сүйдэлж эхэллээ

Дэлхийн хамгийн том галт уул Мауна Лоа дэлбэрч, халуун лав урсч эхэлсэн юм. Галт уулын лав урссаар Хавайн гол арлын хурдны замд хүрсэн тухай албаныхан мэдээлжээ. Сүүлийн 38 жил унтаа байсан галт уул өнгөрсөн Ням гаригт дэлбэрсэн бөгөөд нэг долоо хоногийн дотор хурдны замд хүрснийг Хавайн иргэний хамгааллын агентлагаас мэдээлэв. Гэхдээ лавын урсгал харьцангуй удааширсан бөгөөд хараахан суурьшлийн бүсэд заналхийлээгүй байна гэв.

АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр лав цагт 0.02 миллийн хурдаар урсч байгаа аж. Арлын оршин суугчдыг шаардлагатай нөхцөлд нүүлгэн шилжүүлэхэд зориулан хоёр хорогдох төвийг бэлдсэн байна.

Хавайн захиргаанаас ирэх 2023 оны нэгдүгээр сарын 27-нийг хүртэл арлын хэмжээнд онц байдал зарласан.

Мауна Лоа нь хавайн хэлээр "Урт уул" гэсэн утгатай бөгөөд түүхэндээ 33 удаа идэвхжиж дэлбэрчээ.

ЭХ СУРВАЛЖ: YAHOO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-12-02 150.129.143.228

Хамгийн том галт уул нь ч арай биш байх аа. АНУ-д байдаг Ёшимит бил үү дээ нэг тиймэрхүү нэртэй газарт байдаг гэсэн ш дээ. Дэлбэрвэл нь дэлхий байгүй болно гэж бичсэн байсан.

Avatar

Зочин 2022-12-02 64.119.21.3

хорогдох төв байхдаа яахав дээ

Avatar

Зочин 2022-12-02 107.115.41.139

Galt uuliin hailmag gdg shuu.

Avatar

Зочин 2022-12-02 101.113.199.136

Хоргодох төв гэдэг юм эрхэм сэтгүүлч ээ! Хорогдох гэвэл багасах дутагдахыг хэлнэ. Хоргодох гэвэл нөмөрлөж хоргодохыг хэлдэг тэс өөр үгнүүд шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж