Дэлхийн хамгийн том галт уул Мауна Лоа дэлбэрч, халуун лав урсч эхэлсэн юм. Галт уулын лав урссаар Хавайн гол арлын хурдны замд хүрсэн тухай албаныхан мэдээлжээ. Сүүлийн 38 жил унтаа байсан галт уул өнгөрсөн Ням гаригт дэлбэрсэн бөгөөд нэг долоо хоногийн дотор хурдны замд хүрснийг Хавайн иргэний хамгааллын агентлагаас мэдээлэв. Гэхдээ лавын урсгал харьцангуй удааширсан бөгөөд хараахан суурьшлийн бүсэд заналхийлээгүй байна гэв.
АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр лав цагт 0.02 миллийн хурдаар урсч байгаа аж. Арлын оршин суугчдыг шаардлагатай нөхцөлд нүүлгэн шилжүүлэхэд зориулан хоёр хорогдох төвийг бэлдсэн байна.
Хавайн захиргаанаас ирэх 2023 оны нэгдүгээр сарын 27-нийг хүртэл арлын хэмжээнд онц байдал зарласан.
Мауна Лоа нь хавайн хэлээр "Урт уул" гэсэн утгатай бөгөөд түүхэндээ 33 удаа идэвхжиж дэлбэрчээ.
ЭХ СУРВАЛЖ: YAHOO NEWS
Холбоотой мэдээ