Хятадын цагаан хуудастай жагсаал тренд болж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.02-нд нийтлэгдсэн

Хятадын цагаан хуудастай жагсаал тренд болж байна

Хятадын цагаан хуудастай жагсаал тренд болж байна

Хятадад сүүлийн хэдэн 10 жилд болоогүй өргөн хүрээтэй, хүчтэй эсэргүүцэл өрнөж байна. Төр засгийн цензурыг эсэргүүцсэн жагсагчид цагаан хуудас барин, удирдагч Ши Жиньпин, эрх барих Коммунист намыг огцрохыг шаардаж буй. Өдөр тутмын шинжилгээ, хатуу хөл хорионоос залхсан хятадууд төрийн "Тэг ковид" бодлогыг эсэргүүцэн боссон.

Тэгвэл хятад залуусын цагаан хуудастай жагсаал дэлхий дахинд тренд болж байна. Тухайлбал, Япон дахь Диснейгийн дэлгүүрээс Винни Пух цагаан хуудас барин зогсч буй зурагтай подволк, малгайтай цамц, аягыг худалдаж эхэлжээ. Подволкийг 4950 иен /ойролцоогоор 36 ам.доллар/ зарж байгаа бол аяга нь 2920 иен аж. Харин 8800 иенийн үнэтэй малгайтай цамц нь гарсан даруйдаа богино хугацаанд зарагдаж дуусчээ.

Диснейн хүүхэлдэйн киноны дүр Винни Пух ч Хятадад улстөржсөн сэдэв. Учир нь Хятадын дарга Ши Жиньпинийг Винни Пухтай төстэй гэдгийг харуулсан хөдөлгөөнт зургуудаас үүдэн 2017 оны долдугаар сард болсон Коммунист намын хурлын өмнө цахим сүлжээнд  хориглосон. Улмаар Винни Пух гэдэг нэрийг Хятадын цахм сүлжээнд ашиглахыг 2018 онд хоригложээ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж