НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг өнгөрсөн Пүрэв гаригт Берлинд “Хятад улс НАТО-гийн аюулгүй байдалд заналхийлж байгаа ч эвсэл түүнийг дайсан гэж үздэггүй” гэж мэдэгджээ.
Тэрбээр “Бидний аюулгүй байдал, үнэт зүйлд сорилт болж байгаа ч бид Хятад Улсыг дайсан гэж үзэхгүй байна. НАТО-гийн орнууд Хятадтай худалдаа, эдийн засаг, улс төрийн харилцаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ тус улсаас хараат байдлыг бууруулахын тулд чадах бүхнээ хийнэ” гэж онцолсон байна.
НАТО өнгөрсөн зургадугаар сард Мадридад болсон дээд хэмжээний уулзалтаар шинэ стратегийн үзэл баримтлалыг баталсан. Тус баримт бичигт Хятадыг "өрсөлдөгч" гэж нэрлэсэн талаар дурджээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ