Баян-Өлгий Засаг дарга Д.Баурыжан чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Хуучирсан мэдээ: 2022.12.02-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий Засаг дарга Д.Баурыжан чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Баян-Өлгий Засаг дарга Д.Баурыжан чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Баурыжан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр /2022.12.01/ гаргаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлэхээр болжээ.

Албан тушаалаасаа чөлөөлөгдөх болсон үндэслэлээ тэрбээр “УИХ-аас баталсан Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхийн төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэлээ. Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхийн тулд Засаг даргын орлогч, мөн Засаг даргын зөвлөхийг чөлөөлсөн.

Гэтэл хуулийг хэрэгжүүлснийхээ төлөө аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын дарга Н.Болатыг чөлөөлөх, 2003 оноос  хамт ажиллаж ирсэн Ж.Курейныг өнөө, маргаашийн дотор тэтгэвэрт нь гарга гэдэг тулган шаардалт тулгалаа. Хэрвээ энэ хоёрыг чөлөөлөхгүй бол намайг Засаг даргынхаа ажлыг өг гэсэн.

Амьдрал баян, би Засаг даргынхаа суудлыг энэ хоёр эрхмийнхээ суудлаар сольж байгаа.

Эдийн засаг хямралтай, дайнтай үед намынхаа бүлгийг хагалахыг хүсээгүй. Жаахан ч гэсэн ажил хийг гэдэг үүднээс энэ шийдвэрийг гаргаж байгаа.

Гуравт,  эрүүл мэндийн шалтгаан гарсан, эмчлүүлэх шаардлагатай болсон. Чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахад  хүнд байсан гэсэн ч ах нарынхаа амьдралыг бодож, залуусыг  бас битгий эвдрээсэй гэдэг үүднээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн” гэж мэдэгдээд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж