Хятадын хэд хэдэн хот, 80 гаруй их сургуулийн кампуст өнгөрсөн амралтын өдрөөр болсон эсэргүүцлийн жагсаалын дараа засгийн газраас "Тэг ковид" бодлогоо зөөлрүүлсэн. Энэ нь Хятадын дарга Ши Жиньпиний хувьд сул талаа харуулсан үйлдэл гэж хүний эрхийн төлөөх идэвхтэн Жоу Фэнсуо тайлбарлав. Жоу Фэнсуо нь 1989 онд Хятадын Тянь Ань Минь төв талбайд болсон цуст жагсаалаас эсэн мэнд үлдсэн тэргүүлэгчдийн нэг. Тэрбээр "Жагсаал, тэмцлийн үр дүнг таамаглахад бэрх. Гэхдээ "Тэг ковид" хатуу бодлогын зарим журмуудыг зөөлрүүлж эхэлснийг бид харлаа. Энэ бол Бээжингийн удирдагчдын хувьд маш ховор үзэгдэл" хэмээн ярьсан байна.
"Тэг ковид" бодлогын ачаар 1.4 тэрбум хүн амтай Хятад улсад Covid-19 халдварын нас баралтыг 6000 хүрэхгүй тоонд барьж байгаа ч ард иргэд гурван жил гаруй үргэлжилсэн хатуу хөл хорио, өдөр тутмын шинжилгээнээс хэдийн залхжээ.
Шинжаан-Уйгурын бүс нутгийн удирдлагууд өнгөрсөн амралтын өдрөөр Өрөмч хотод болсон жагсаалын дараа халдварын тархалт багатай хот, тосгодод хатуу хөл хорионы журмыг зөөлрүүлсэн байна. Гэсэн ч Хятад даяар интернэт орчны хатуу цензурыг үл харгалзан Тикток, Твиттер сайтуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөөр байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: THE ASSOCIATED PRESS, FOX NEWS
Холбоотой мэдээ