Пёнья тив алгасах баллистик пуужин хөөргөж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын зөрчсөнд Хойд Солонгосын Ажилчны намын Төв хорооны гурван гишүүнийг АНУ-аас хоригт орууллаа. АНУ-ын сангийн яамнаас мэдээлснээр Ажилчдын намын дарга Жон Ил Хо, дэд дарга Ю Жин, гишүүн Ким Сул Ги нарын гадаад дахь хөрөнгийг царцааж, америкчуудтай ямар ч төрлийн бизнес хийхийг нь хоригложээ.
Хойд Солонгос нь энэ он гарсаар 60 гаруй удаа пуужин харваж, өдөөн хатгасан үйлдэл гаргасан гэж АНУ-аас мэдээлэв. Дээрх гурван албан тушаалтан нь Хойд Солонгосын цөмийн зэвсэг хөгжүүлэх хөтөлбөрт гол үүргийг гүйцэтгэдэг гэж Вашингтон мэдэгдэлдээ дурджээ. Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Европын холбооноос тэднийг хар жагсаалтад оруулсан.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ