Браун НБА-д өнгөрүүлсэн ес жилдээ тааруухан тоглож, түүхэнд хамгийн муу драфтын тэргүүн тоглогчоор шалгарсан. 2001 онд Вашингтон Визардс багийн драфтыг Жордан хийж энэхүү алдаатай шийдвэрийг гаргаж байсан.
НБА-д өнгөрүүлсэн гурав дахь жилдээ дунджаар 10.9 оноо 7.4 самбараас бөмбөг авдаг нь Брауны хамгийн өндөр амжилт бөгөөд үүндээ дахиж хэзээ ч хүрч чадаагүй. Тэгэхээр ямар буруу сонголт байсан нь ойлгомжтой.
Түүний төлөөлөгч Бартелстэйн хэлэхдээ : Өнгөрсөн жилүүд түүний хувьд хэцүү байсан, гэвч тэр карьерынхаа нэг хэсгийг шинээр эхлэхийг хүсч, хичээж байгаа. Тэр энэ боломжийг ашиглан сагсан бөмбөгийн талбай дахь нэр хүндээ сайжруулахыг хүсч байна гэжээ.
Гэвч өөрт байгаа боломжоосоо үргэлж доогуур амжилт гаргаж байсан Браун Бобкатс хэрхэн идээших нь хүмүүст нэг их сонин биш. Хувь хүний хувьд түүнээс их зүйлийг хүлээж байгаа ч багийнхан түүнээс тийм ч өндөр амжилт хүлээгүй бололтой. Учир нь түүнтэй жилийн хамгийн бага цалинтай гэрээ хийжээ.
Угаасаа ч Брауны амжилт үзүүлэх нас өндөрлөх тийш хандаж байгаа.
Өнгөрсөн хоёр улиралд Дэтройт Пистонс багт тоглож, 2009-2010 оны улиралд ердөө 48 тоглолтод талбайд гарч 3,3 оноо 3,7 самбараас бөмбөг авч байсан түүний хувьд бүх цагийн үеийн түүхэнд хамгийн муу драфтын номер нэг тоглогч гэсээр дуусах эсэх зодог тайлахаасаа өмнө олдож байгаа цорын ганц боломжийг хэрхэн ашиглахаас шалтгаалах биз ээ.
Score Studio