УИХ-ын чуулганы /2022.12.02/ хуралдаан эхэллээ. Газрын тосны бүтээгдэхүүний нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.ӨНӨРБОЛОР:
-Бид чанартай хууль батлах үндсэн чиг үүрэгтэй. Эдийн засаг агшсан энэ үед бидний хариуцлага өндөр байх ёстой. Гэтэл тоо гүйцээх гэж байгаа мэт дутуу дулимаг хууль, олны хүлээлтэд хүрч чадахгүй байна. Тухайлбал, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиар дамжуулан эдийн засагт эерэг нөлөө бий болгох, төсвийн ачааллыг бууруулах зэргийг олонхоор хүч түрж үгүй хийлээ. Улс орны нийгэм эдийн засагт онцгой ач холбогдол бүхий хуулийг хариуцлагатай хэлэлцэн батлахын оронд эрэмбэ хүлээж болох аар саар асуудалд цаг заваа үрж сууна. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, ЖДҮ-г залгисан асуудалд УИХ дүр эсгэсэн, иргэдийн амьдрал, хувийн хэвшилд нэмэр тусгүй, зарим талаараа сөрөг нөлөөтэй зүйлс хэлэлцэж суухын оронд ард иргэдийн бухимдлыг дээд зэргээр төрүүлээд буй улс орноо дээрэмдэж тоносон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нийгмийн захиалга үүсээд буйг анхаарах хэрэгтэй байна. Тиймээс дээрх асуудлаар холбогдох албан тушаалтныг дуудан ирүүлж, гишүүдэд ил тод мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Нээлттэй сонсгол зохион байгуулахыг шаардаж байна.
-УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
-Д.Өнөрболор гишүүн чуулганд идэвхтэй оролцож бай. Дээрх асуудлаар хянан шалгах түр хороо гарсан. УИХ-аас гадуур зүйл байхгүй.
УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:
-Газрын тосны хуульд АН хоёр дах удаагаа завсарлага авсан. Үзэл санаа, баримтлалын хувьд зөрчилдөж буй олон зүйл байна. Төрийн өмчит аж ахуй нэгж байгуулж бизнест оролцон, агаарын орон зайг нэг улсаас бүрэн дүүрэн дотоодын аж ахуй нэгж байгуулах замаар хэт давамгай болгох гэсэн нь бидний зүг чиг, олон зүйлтэй зөрчилдөж байна. Цаашдаа ч дээрх байр суурийг илэрхийлнэ.
Эрчим хүч нэмэгдүүлэх талаар ярьсан ажил бүрийг үгүйсгэдэг бүлэглэлтэй болчихлоо
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, шинэ сэргэлтийн бодлого, Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний талаар сонслоо.
-Эрчим хүчний асуудлыг аргалаад яваад байж үнэхээр болохгүй. Аргалах бүх нөөц одоо шавхагдаж дууссан. Ард түмэнд үүнийг шударга хэлсэн нь дээр. Улаанбаатарт дөрвөн эх үүсвэрээс дулаан нийлүүлж байгаа. 2024-2025, 2025-2026, 2026-2027 онд галлагааны улирлын дутагдаж байгаа хүчин чадлыг тархмал зургаан эх үүсвэрээр нэмж байгуулахаар зураг нь хийгдээд дуусаж байна. Эхнийх нь төслийг эхлүүлсэн. Энэ бол Амгалан дулааны цахилгаан станцыг өргөтгөх төсөлд гүйцэтгэгч нь шалгарсан. Чадвал ирэх өвлөөс өмнө нь холбоно. Улаанбаатар дулааны шугам сүлжээний борлуулж байгаа өртөг нь үйлдвэрлэж буй өртгийнхөө 40 орчим хувьтай л байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК энэ онд хүлээгдэж буй дүнгээр 130 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ. Ийм доогуур үнээр энэ салбарт ямар нэгэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийх ойлголт байхгүй. Тийм учраас бид саяхан үнэ нэмэх ажлыг хийсэн. Харин ахуйн хэрэглээний эрчим хүчний үнийг нэмж чадаагүй. Дулаан болон цахилгаан эрчим хүчний хувьд ч тэр. Шалтгаан нь цар тахал болон ОХУ, Украины байдал үнийн өсөлтөд нөлөөлж байна. Иргэдийн хэрэглэж буй дулаан, цахилгааны үнийг эдийн засгийн уналт зогсоод, өсөлт гарсан нэг жилийн дараах жилээс нэмэхгүй бол хэрэглэгч нарын төлбөрийн чадвар хангалттай биш байгаа. Аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын тухайд эрчим хүчний үнийг нэмсэн.
Шүүгчээр нэг ч жил ажиллаагүй хүн УДШ-д нэр дэвшигчээр орж ирж байна
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэн нь 1982 онд Өвөрхангай аймагт төрсөн. 40 настай, эрэгтэй, ам бүл 4. 1989-1998 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 1998-2003 онд Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль, эрх зүйч, бакалавр, 2011-2014 онд Их засаг Олон улсын их сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр 2003-2004 онд “УБ даатгал” ХХК-д хуулийн зөвлөх, 2004 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2007 онд Улсын дээд шүүхэд шүүгчийн туслах-шинжээч, 2007-2012 онд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, 2012 онд Говьсүмбэр аймгийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2012-2013 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, 2015 оноос хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Нэр дэвшигч М.Пүрэвсүрэн нь төрийн албанд 18 жил, шүүгчээр 14 жил 10 сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 10 жил ажиллаж байна.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Бадамдоогийн Ганболд нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай, эрэгтэй, ам бүл 4. 1986-1996 онд 34 дүгээр дунд сургууль бүрэн дунд боловсрол, 1996-2000 онд Их Засаг хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр, 2000-2001 онд Их Засаг их сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр 2000-2004 онд Их Засаг хууль зүйн дээд сургуульд багш, 2006-2008 онд Халх журам хууль зүйн дээд сургуульд багш, 2008-2014 онд Түшээ дээд сургуульд багш, 2006 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна. Нэр дэвшигч Б.Ганболд нь өмгөөлөгчөөр 16 жил ажиллаж байна.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Нэргүйн Батчимэг нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай, эмэгтэй, ам бүл 4. 1983-1993 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн 10 жилийн сургууль бүрэн дунд боловсрол, 1993-1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч, бакалавр, 2011-2018 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр 1998-2001 онд Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхэд туслах шүүгч, 2001-2010 онд Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2010-2013 онд Дорноговь аймгийн шүүхийн шүүгч, 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах 2 дугаар шүүхийн шүүгч, 2015-2016 онд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2016 онд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус ажилласан. Нэр дэвшигч Н.Батчимэг нь төрийн албанд 24 жил 4 сар, шүүгчээр 24 жил 4 сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 7 жил ажиллаж байгаа юм байна. Нэр дэвшигч Н.Батчимэгийн хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлагыг хангаж байгаа талаар мөн танилцууллаа.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Бадамдоогийн Ганболд нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай, эрэгтэй, ам бүл 4. 1986-1996 онд 34 дүгээр дунд сургууль бүрэн дунд боловсрол, 1996-2000 онд Их Засаг хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр, 2000-2001 онд Их Засаг их сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр 2000-2004 онд Их Засаг хууль зүйн дээд сургуульд багш, 2006-2008 онд Халх журам хууль зүйн дээд сургуульд багш, 2008-2014 онд Түшээ дээд сургуульд багш, 2006 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна. Нэр дэвшигч Б.Ганболд нь өмгөөлөгчөөр 16 жил ажиллаж байна.
УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:
-Дээд шүүхийн шүүгч гэдэг практик хэрэг маргаан гэхээс илүүтэй хуулийн зөв хэрэглээ. Хууль хоорондын зөрчил гээд онолын суурь хэмжээнд бэлтгэгдсэн байдал дээд шүүхийн ерөнхий шүүгчдэд тавигдах ёстой шаардлагын нэг. Онолын чиг баримжаа гэдэг нь судлаач байх, олон улсын хэвлэлд материал нийлүүлсэн байх зэрэг шаардлага байдаг. Дээд шүүхийн шүүгч нар энэ талаараа хэр бэлтгэгдсэн бэ. Танилцуулгад энэ талын зүйл харагдахгүй байна. Судалгааны ажлаасаа танилцуулаач ээ.
УИХ-ын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН:
-Сайхан, сайхан сургууль төгссөн юм байна. Хүний шударга зан байдал, өвлөгддөг. Зөв, төрөлхийн удмын хүмүүс дээд шүүхэд ажиллаасай. Хүний амьдралын эцсийн алхмыг шүүгчид алх цохин шийддэг. Нийслэлийн шүүхэд ажилласан М.Пүрэвсүрэн нэр дэвшигчийг болох болохгүй юманд бага холбогдсон байгаасай гэж залбирч байна. Өнгөтэй, мөнгөтэй бүхний өмнө шүүх нугарч байсан гашуун түүх бишгүй бий.
УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ
-Д.Зүмбэрэллхам дарга аа ний нуугүй л хэлье. Хууль батлагдсанаас хойш бараг анхны дээд шүүхийн шүүгчдийг ШЕЗ оруулж ирж байна. Гурван нэр дэвшигчдэд намтар түүхийг харахад сэтгэл дундуур байна. Яг дээд шүүхэд туршлагатай хоёр шүүгч байна. Гэхдээ дээд шүүхийн шүүгч хийх хэмжээний практик нь байлаа гэж бодоход онолын мэдлэг туршлага нь байна уу. Бид өөрсдөө хуулиа буруу хийсэнтэй холбоотой байна. УИХ өөр дээрээ "буруугаа" авах ёстой юм байна. Б.Ганболд нэр дэвшигч нэг ч өдөр шүүгчээр ажиллаагүй хүнийг бид дээд шүүхийн шүүгчээр нэр дэвшээд ороод ирэх бололцоог бүрдүүлсэн байна. Яг өмгөөлөгчөөр арван жил дагнан ажиллаагүй байна шүү дээ. Багшилж байжээ. 2014 оноос хойш юу хийсэн нь тодорхойгүй. Бараг найман жил энэ хүн хаана юу хийж явсан юм. 2006-2008 онд Халх журам сургуульд багшилсан бол, 2009-2014 он хүртэл Түшээ дээд сургуульд багшилсан байна. Энэ хоёр сургууль хоёулаа байхгүй болчихсон биз дээ. Хурлын протоколыг олж үзэх үү. Хуулиа засах ёстой юу. Багш гэж хууль батлахдаа яриагүй шүү дээ. Эрх зүйн профессор гэж ярьсан. Багш профессор хоёрын хооронд зармын ялгаа байна. Б.Ганболд минь чи өөрийгөө бэлэн гэж бодож байна уу. Өмгөөлөгчөөр ажиллах, дээд шүүхийн шүүгчээр ажиллах зарчмын зөрүүтэй. Д.Зүмбэрэллхам аа чи энэ хүмүүстэй итгэлтэй байна уу.
УИХ-ын гишүүн С.АМАРСАЙХАН:
-Шүүгчээр ажиллах хүмүүсийг ямар шаардлагатай байх талаар нэлээд санал хэлж байлаа. Харамсалтай нь өөр зарчмаар хууль баталсан. Өөрсдөө хуулиа хэрэгжүүлэхээс яах вэ. Мянга шүүмжлээд хэрэггүй. Шүүгч хүн хүний хувь заяаг шийддэг. Гэхдээ туршлага дутна. Анх хууль баталж байхад сайн бодсон эсэхийг та нараас асууж байсан.
УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:
-УДШ-ийн шүүгчид нэг мэдэхэд, прокурор эсвэл өмгөөлөгч нараас бүрдсэн байх вий дээ. УДШ-ийн 25 хүний хэд нь шүүгч биш хүмүүс ажиллаж байна вэ. Энэ гурван хүний нэг нь шүүгчээр нэг ч жил ажиллаагүй өмгөөлөгч хийж байсан хүн орж ирж байна. Цаашдаа сонгон шалгаруулалт хийж оруулж ирсэн гэж байгаа юм бол эрэмбэд асуудал байна уу үгүй юу. Гуравхан хүн өрсөлдөөд хоёр нь орж ирж байна. Шүүгч нарыг өөрсдийгөө сорих, дээд шүүхэд ажиллах тал дээр юу гэж үзэж байна вэ. Өмнөх Ерөнхийлөгчийн үед 17 шүүгчийг түдгэлзүүлсэн. Энэ хүмүүс хохирсон. Энэ хүмүүс ажлаа хийж чадахгүй 70 хувиар цалинжаад явж байгаа гэх мэдээлэл бий. Үүнийг ШЕЗ юу гэж үзэж байна вэ.
УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Нэр дэвшигчдийн ХОМ байхгүй байна. Энэ хүмүүс ямар ашиг сонирхлын зөрчил байна вэ. Олж буй орлогоос давсан хэрэглээтэй байвал буцаах хууль зүйн орчныг бид ярьж байна. Энэ нь зөв.
УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН:
-Шүүгчид ачаалалтай ажиллаж байна. Шүүгчийн ачааллыг бууруулах талаар ямар ажил зохион байгуулж байна вэ. Хэрэг маргааныг аль болох шүүхийн өмнөх шатанд шийдвэрлэх тогтолцоог сайжруулах тал дээр ямар ажил зохион байгуулж байна вэ.
УИХ-ын гишүүн Г.МӨНХЦЭЦЭГ:
-Шүүхийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд маш ачаалалтай ажиллаж байна. Эмэгтэй шүүгчдийн нийгмийн хамгаалал, ажиллах орчин нөхцөл гээд олон зүйлд анхаарах ёстой. Энэ чиглэлээр шүүх ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлье.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Яагаад гурван хүн өрсөлдөөд байгаа юм. Яагаад шаардлага хангасан хүмүүс орж ирэхгүй байна. Энэ талаар ШЕЗ юу гэж бодож байна. Нэг нам, нэг компанийн хувийн шүүгч нар орж ирэх гээд байгаа юм биш үү. АН-ын бүлгийн хэвийн ажиллах бололцоог байхгүй болгосон. Сандалынхаа нэг хөлийг тайраад тамга хийж өгөөд байгаа юм шиг. Сүүлийн саруудад АН-ын бүлэг ирцээрээ хуралдаж чадахгүй байна. Нам нь бүлгээ тараачихсан гэж ярьж байгаа. Тоглоомын хэдэн хүн суулгачхаад хэлэлцэж байгаа юм шиг УДШ-ийг шүүх биш болгож байна. Хувийн сургуулиудын ихэнх нь МАН-ын дарга нарынх байдаг. Нэг аймгаас гарч үзээгүй шүүгч орж ирж байна. Нэг хүнээс хамааралтай байх гэж ойлгож байна. Шүүхээр яваад л 40 саяар торгуулаад авлигачид салж байна. Шүүхэд хөрөнгө оруулагчид итгэхгүй байгаа.
Зөвшөөрлийг хуулийг дэмжиж байгаа ч гол хуулиа орвонгоор нь эргүүлж болохгүй
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулж, 2022.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:
-Гишүүдийг, энэ 89 хуульд анхаарал хандуулахыг хүсмээр байна. С.Ганбаатар гишүүний яриад байгаа зүйл зөв. Үндсэндээ Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн актыг орвонгоор эргүүлэх гэж байна. Жишээ нь Стандартын хэмжил зүйн хуулийг олон улсын жишгээр баталсан. Хорвоо ертөнц өөр болж байна. Талууд техникийн зохицуулалтаас илүү байгууллагууд хоорондоо тохироод өөрсдийн стандартыг гаргадаг. Энэ хуулиар стандартыг шал өөр юм болгох нь. Ингэж сууриар нь бужигнуулж болохгүй. Зөвшөөрлийг хуулийг дэмжиж байгаа ч гол хуулиа орвонгоор нь эргүүлж болохгүй. Хоёр сарын өмнө гаргасан хуулийн концепцийг дахиад өөрчлөх ёстой юм уу.
Намайг ер нь хуультай холбоогүй юм асууж байсныг та мэдэхгүй байх шүү Г.Занданшатар дарга аа. Стандарт хэмжил зүйн хуулийн 4.1.2-т тодорхойлсон юм аа. Техникийн зохицуулалтыг мөн тодорхойлсон. Энэ хоёроос гадна техникийн үзүүлэлт, техникийн шаардлага, техникийн зохицуулалт гээд тусдаа байхгүй юу. Заавал биелүүлдэг стандарт гэдэг нь техникийн зохицуулалт байхгүй юу. Та нар стандарт хэмжил зүйн суурь зарчмыг байхгүй болгож байна. Хуулиа мэдэхгүй нөхдүүд орж ирээд цоо шинэ юм хийж байгаа мэт юм ярьж байна. Монгол Улсад үйлчлээд болоод байсан.
УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:
-Зөвшөөрлийн тухай хуулийг олон сорилттой тулгарч байж УИХ-ын чуулганд орж ирж байна. Зөвшөөрлийг цэглэх нь авлигал хээл хахууль, хүнд суртлыг бий болгодог гаж тогтолцоог таслан зогсоох, зорилтыг дэвшүүлсэн хуулийн төсөл учраас зайлшгүй яаралтай баталж гаргах нь төрийн нэр хүндийг өсгөх, бусад хүнд суртлыг арилгахад чухал ач холбогдолтой хуулийн төсөл юм. Хэлэлцэхийг дэмжиж байна. Хулгай луйвар өнөөдөр журмаар явж ирсэн. Хуулиас гадуур журам боловсруулдаг асуудал зарим салбарт байсаар байна. Журмыг цэгцлэхийг яагаад оруулж ирээгүй юм бэ.
УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:
-Дагасан газрын хууль орж ирсэн байна. Өчигдөр бид Газрын тухай багц хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Гэтэл энэ хуулийг дагасан газрын хуульд оруулж ирсэн өөрчлөлт дахиад том хууль ороод ирсэн байна. Дуудлага худалдааны асуудлыг зохицуулаад явжээ. Засгийн газраас оруулж ирж буй хуулиудын нийцэл, үзэл баримтлалын зөрүүг нягтлах хэрэгтэй. Ашигт малтмалын хуулиар нэлээд том өөрчлөлт ороод иржээ. Энийг сайн үзмээр байна. Лицензийн зөвшөөрөл яаж явах гэж байгаа юм. Зөвшөөрлийн хуультай холбоогүй юм өргөн барьсан юм биш байгаа.
УИХ-ын гишүүн Г.АМАРТҮВШИН:
-Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Маш том дэвшилттэй өөрчлөлт болсон. 1400 гаруй зөвшөөрлийн тоог бууруулсан. Гэхдээ банкны тухай хуулийг засах гэж байна. Бид яаж Банкны тухай хуулийг хэлэлцэж, баталлаа. Долоон жил гацсан хуулийг бөөн маргаан болж, элдвээр хэлүүлж байж баталсан. Банкны тухай хууль тусгай зөвшөөрөлтэй. Хавсралт мэтээр Банкны тухай хуулийг хөндөж болохгүй.
Зочин 2022-12-02 101.113.199.136
Хогийн хогийн ашиг сонирхлын зөрчилтэй новшнууд сайд болоод бүх юмны үнийг зохиомлоор нэмээд байх юм. Болорчулуун гэж хувьдаа гурилын үйлдвэртэй гөлөг Хүнс хөдөө аж ахуйн сайд болонгуутаа гурилын үнийг 2 дахин нэмчихэж байгаа юм. Пиздакуудыг буулгаад байранд нь оруулаад өгдөг ард түмэн даанч алга
Даваа 2022-12-02 192.82.89.185
эНЭ БАЙДЛААРАА ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ЗҮМБЭРЭЛЛХАМ ГЭДЭГ ӨВГӨН АЖЛАА ӨГӨХ БОЛЖЭЭ, ТЭТГЭВРИЙН НАС НЬ АЛЬ ХЭДИЙН БОЛСОН БАЙХ ЮМ
Энэ бодлого тооцоог л ...ойлгодоо 2022-12-02 103.212.116.13
Бүх өрхийг дулааны тоолууртой болговол айл болгон хэмнэж хэрэглэсэн жоул – аа төлдөг болно. Үр дүнд нь жишээ 40.000т төлдөг айл 15.000төг төлнө. Хэмнэлтийн үр дүнд одоо байгаа нийт дулаан эрчим хүч £> Жоул 60% -иар илүүдэж …үүнийгээ шинээр барих орн сууц хороололд зарцуулна … гэвэл 25- 30 жил нөөц байгаа юмаа. Та яг энэ бодлого дээр анхаарч үзээч.
Зочин 2022-12-02 202.126.94.99
энэ хэдэн шуугчид нь ямар сул боловсролтой юм бэ?!!!
Авилга ашиггүй ажиллах нэг шалтгаан болж байгаа 2022-12-02 66.181.161.102
Эрчим хүчний салбарт авилга их байгаа нь салбарт хүндээр тусаж байна. Дунд доод шатны албан тушаалтнуудын дунд авлига их байгаа.
Зочин 2022-12-02 202.126.89.151
МАН ОДОО ОЛИГТОЙ ЮМ ЮУЧ ХИЙЖ ЧАДАХГҮЙ !!! СОНГУУЛИАР САЙН УЛСЫН ДҮР ХАРУУЛЖ ДАХИН ГАРАХ ХҮСЭЛ ! ИЙМЛ ХОГЫН ХУУРАМЧ СОНГУУЛИЙН СИСТЕМ !
Зочин 2022-12-02 103.212.118.78
Энэ төр барьж байгаа МАНд юу ч хэлэхгүй байж, юун АН бэээ? 32 жилийн 8 жилд нь АН, 24 жилд нь МАН Засаг барьсныг энэ өлжөгнүүд мэддэггүй болтой
Зочин 2022-12-02 192.82.68.200
34 r surguuli d 2 ni baisan um bna . Naizuud umuu haashaa um
Jul umaa
Зочин 2022-12-02 192.82.69.71
МАШИН УНАЖ АРХИ УУХ МУНГУТЭИ БАИНА УНИГ ЧУЛУЛ МАНИН МАЛНУДА
bat 2022-12-02 192.82.67.186
Эрчим хүчийг элгээр нь хэвтүүлсний хариуцлагыг поп Хүрэлсүх хариуцах ёстой. ЕС байхдаа олныг өөртөө татахын тулд 2 жил цахилгааныг тэглэж эн тэр алиалсны үр дагавар энэ шүү. Хүэрсүхийг даруй огцруулбал таарна. Ийм поп Ерөнхийлөгчтэй ард түмэн өөдлөхгүй нь тодорхой.
Зочин 2022-12-02 192.82.72.118
Энэ Монгол улсыг хөлдөөж а**х гэж байгаа бол маргааш Ардчилсан нам, Монгол ардын намын бүх гишүүдийг босох чадалгүй болтол зодох хэрэгтэй.
Зочин 2022-12-02 202.126.89.81
АН – ЫН ЗАМААР МАН ЯВЧИХЛААДАА !!! БҮХ САЛБАРТ ХУЛГАЙ , ЛУЙВАР !!! БАЙГАЛ ОРЧНЫ САЙДЫГ УХВАЛ МӨНЧ ИХ ЮМ ГАРНА ДАА !!!
Зочин 2022-12-02 103.212.118.78
Энэ төр барьж байгаа МАНд юу ч хэлэхгүй байж, юун АН бэээ? 32 жилийн 8 жилд нь АН, 24 жилд нь МАН Засаг барьсныг энэ өлжөгнүүд мэддэггүй болтой
Зочин 2022-12-02 202.9.46.182
Манайд чинь цахилгаан станц барья гэхээр л баахан х***а орж ирэх гэж байна гээд эсэргүүцээд таг гацаагаад нам зогсоогоод байдаг, улс эх орныхаа язгуур эрх ашгийн эсрэг цогтой тэмцдэг баахан эх орончид байдаг биз дээ. Монгол ялна.
Зочин 2022-12-02 192.82.69.71
УНИГ ЧУЛУЛ МАЛНУДА
СУДЛААЧ ИРГЭН 2022-12-02 202.9.47.60
айл өрхийн цахилгааны төлбөр дэндүү хямд 1 шил архины үнээс доогуур байгаа бизнэменүүдийн хувьд бол цахилгааны төлбөр өндөр штээ одоо нэмээд байхаар хундрэл үүснэ бүх юмны үнэ 20 өснө тэр нь чзөв болоно төрөөс иргэдийг хайрсана дүр үзүүлэвч цаагуураа бизнэсийн салбараар дамжуулж юмны үнэ 20 нэмэгдүүлэх бодлого гаражээ
Зочин 2022-12-02 202.126.90.117
Монголд НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГ, УРЛАГ УРАН САЙХНЫ Салбар л цойлоод хөгжөөд юм юмны урд коверлоод, юм юманд оролцоод Ам хэлээ билүүдээд гүйгээд л Аархал & Гялгар амьдраад байхаас биш ХҮНД АЖ ҮЙЛДВЭР, ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН Салбарыхан гэж Юу Хийдэг, Юу чаддаг нь мэдэгдэхгүй, аан угаасаа ч өөдтэй хийж гавьсан юмгүй тйим нэг Саармаг Салбар бнааа
Зочин 2022-12-02 174.194.196.159
Монгол их баялагтай учраас энэ баялагаараа атомын цахилгаан станц барьчихмаар байна
Ахмад хуульч 2022-12-02 66.181.187.129
Анхан шатны шүүхэд нэг ч өдөр ажиллаж байгаагүй хүн дээд шүүхийн шүүгчээр ажиллаж болохгүй. Дээд шүүхийн шүүгч эрдэмтэн байх ч шаардлагагүй. Хууль хэрэглэх чадвартай шударга, бие даах чадвартай л хуульч байх ёстой.
zochin 2022-12-02 192.82.84.231
Ядаж анхан болон давах шатны шүүхэд ажилласан хүн дээд шүүхэд ажилламаар санагдаж байна!!!
- newyor 2022-12-02 172.58.59.182
workers dur meden,uy ch xolijbx ulyy ni ##-
blrzx 2022-12-02 172.58.59.182
-##; W@#- |
Зочин 2022-12-02 172.58.59.182
– √;
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа ҮРГЭЛЖЛЭЛ 2022-12-02 192.82.85.148
4/Хамтын удирдлагын зарчмаар гарсан ЗГ-ын шийдвэрийг сайд өөр саналтай байсан ч эсэргүүцэх учиргүй.Гэтэл нэг сайд нь танхимаар, нөгөө сайд нь цахимаар хичээлүүлнэ гэх юм.ХАА-н сайд нь Сангийн сайдаа үгүйсгэсэн үг чуулган дээр хэлж байх юм. Өчигдрийн баталсан хуультайгаа зөрчилтэй үгийг Шадар сайд нь чуулган дээр хэлж байх юм.Амарбаясгалан одоохондоо туршлага бага байгаа үед ЕС Оюун-Эрдэнэ асуудлуудаа зангидахад анхаарч ,ЗГ-ын шийдвэрийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд анхаарвал зөв мэт.
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа ҮРГЭЛЖЛЭЛ 2022-12-02 192.82.85.148
3/ЗГ асуудлуудаа зангидахгүй болохоор УИХ дээр маргаан үүсэх, ЗГ-ын шийдвэр насгүй байх явдал гарах юм. ЗГ-ын ХЭГ-ын дарга Бадарч гэдэг мундаг дарга байлаа. Төлөвлөгөөний комиссын дарга Содном гуайн ЗГ-ын хуралдаанд оруулах гэсэн асуудал бусад асуудалтай зөрчилтэй байгааг Бадарч гуай тайлбарлаад зөвшөөрөхгүй байсныг би мэдэх юм.Амарбаясгаланг ХЭГ-ын даргаар томилсон нь сайн оноогүй.Гэхдээ залуу хүн сурна биз.
Зочин 2022-12-02 59.153.115.70
биё дааж шийдвэр гаргаж үзээгүй хүн доод шатны шүүгчийн ажлыг хянан гэж юу өа б хав дээ
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2022-12-02 192.82.85.148
УИХ-ын чуулганы хуралдаанаас төрсөн сэтгэгдэл 1/ 32 жилийн өмнө монгол инженерүүд бүтээсэн санал хураах төхөөрөмж ганц гацахад л миний бие зэм хүртээд дор нь хэвийн болгодог байлаа.Гэтэл төхөөрөмж буруу ажиллаж байх нь хэвийн үзэгдэл болжээ. 2/ УИХ олонхоор асуудлаа шийддэг хамтын удирдлагын байгууллага.Гэтэл Үндсэн хууль, бусад хуулиа өөрснөө үгүйсгэх юм.10 жил ажилласан өмгөөлөгчийг УДШ-ийн шүүгчээр томилох хууль өөрснөө баталчихаад одоо ШЕЗ-ийг буруутгах нь утгагүй.
Зочин 2022-12-02 202.21.117.178
АРАЙ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ
Irgen 2022-12-02 66.181.183.250
юу захиалсан тэрийг нь л биелүүлсэн байна. Хүнийг хувийн сургууль төгссөн энэ тэрээ гэж байхаар хуулиа сайн алдаагүй хийхгүй дээ
Зочин 2022-12-02 188.162.254.84
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Зочин 2022-12-02 124.158.107.35
дээд шүүхийг 100 хувь өөрчилж байж л үр дүн гарна
зочин 2022-12-02 103.10.23.202
Дээд шүүхийн Амарбаясгалан шүүгчтэй харьцуулахад Б.Ганболд хэлэх үгтэй, сайн шүүгч хийж чадна шүү. Та нар нэг ч шүүгч хийж байгаагүй хүнийг тмоилж болсон юм чинь Б.Ганболдыг томилох хэрэгтэй дээ. Шударга зарчимч залуу шүү.
2008 2022-12-02 66.181.183.250
tiim, yadaj hergiin oroltsogchoo hutgetgej medne. Ter amarbayasgalan chin muur bagsh. Yadaj deed shuuhiin shuugch hun togtson ger bultei, yos zuitei niigemd itgel unemshil turuulhuits hun bh yostoi. Huuhen shuuhan dr hanasan humuusiig tomildog baildaa.
БӨӨН МУНДАГ НАМТАР 2022-12-02 64.119.24.125
НАСААРАА ШҮҮГЧ ХИЙСЭН НТР ГЭЭД
ГЭХДЭЭ БҮГД ШУДАРГА БУС АВЛИГАЧИД!
Зочин 2022-12-02 43.228.130.71
хуулиа мөрдөхгүй байж хууль баталж яах гээд байгаа юм бэ Занданшатар аа наад Зүмбэрэллхам өөрөө хууль зэрчиж байгаад батлагдсан одоо оруулж ирж байгаа улсыг нь хар даа болиөчээ та нар
Энэ бол дамуурсан Монголын нэг өдөр шүү дээ?? 2022-12-02 64.119.16.145
1996-2000 онд элсэлтийн шалгалтын хамгийн доод үнэлгээгээр Хувийн дээд сургуульд ордог жишиг өнөөдөр ч үргэлжилж байна. Монголын ард талийгаач Л.Түдэвийн унагааж нэг хүнийг ерөнхийлөгөөр сонгосон дараа нь Ц.Элбэдорж Х.Баттулга У.Хүрэлсүх гэдэг эрхэмүүдийг ерөнхийлөгчөөр сонгосон. Монголын ард түмэн түүхийг 100 жил зохиомол хэлбэрээр бичиж өөрчилсөн МАН гэдэн аварга том наймаалжийг тэжээсээр түүний тэмтрүүлээс дараагийн жижиг тэмтрүүл урган бойжиж цүнх баригчаар дүүрч
Зочин 2022-12-02 103.212.118.78
Эрх барьж буй МАНтай нь ярь
Зочин 2022-12-02 122.201.31.223
Дээд шүүх бол өдөр тутмын хэрэг хянан шийдвэрлэх тогтсон процедурыг цээжилсэн хүний (хар практик, туршлагын) цуглуулга биш, эрх зүйн шинжлэх ухааны онолын өндөр мэдлэг, шүүх ажиллагаа ямар байдгийг төдийгүй ямар байх ёстойг, хууль тайлбарлах, хэрэглэх зарчим, хуулийн презумпц, аксиом, философийг сайн мэддэг мэргэжилтнүүдийн цөм байх ёстой!! Тийм учраас Дээд шүүхийн шүүгчээр заавал доод, дунд шатны шүүхээр дамжсан "практикууд"-ын эцсийн буудал байх шаардлагагүй!!!
Зочин 2022-12-02 103.212.118.78
Эрх барьж буй МАНтай нь ярь
Зочин 2022-12-02 66.181.190.127
Hil gaali tagnuul yaj ajillaj bn Bayalagaa harsaar bgaad aldaad bgaa chini tusgaar togtnoloo hudaldsantai adil
Зочин 2022-12-02 66.181.190.127
Batchimeg ni arai deer yum
Иргэн 2022-12-02 103.136.254.8
Нүүстэй холбогдсон Гааль, Тагнуул, АТГ -ын нөхөдийг олж ил болгох, ажлыг УИХ ажлын хэсэг бгуулаачээ. Гаальд маш том асуудал байна
Зочин 2022-12-02 103.212.118.78
Эрх барьж буй МАНтай нь ярь