Өчигдөр өглөө Дархан-Уул аймаг дахь “Тэс петролиум” ХХК-ны 2000 тонны шатахууны нөөцийн сав шатаж, ОБЕГ-ын Гал түмэртэй тэмцэх газраас УБТЗ-д уг галыг унтраахад дэмжлэг хүссэнний дагуу Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга бөгөөд Гамшгаас хамгаалах штабын даргын тушаалаар Зүүнхараа дахь УБТЗ-ын Галын галт тэрэг галын голомтод шуурхай очиж ажилласан байна. УБТЗ-ын галын галт тэрэг галын голомтод ажиллаж байгаа галын машинуудыг усаар хангах гол зорилгоо амжилттай биелүүлж 17:00 цагийн орчим галын голомтыг даржээ. Галыг унтраахад УБТЗ-аас нийтдээ 32 хүн оролцлоо гэж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдээлэв.
Холбоотой мэдээ