"Шатсан шатахууны агуулахад ажиллаж байсан 2 хүнийг эрэн хайж байна"

Хуучирсан мэдээ: 2022.12.02-нд нийтлэгдсэн

"Шатсан шатахууны агуулахад ажиллаж байсан 2 хүнийг эрэн хайж байна"

"Шатсан шатахууны агуулахад ажиллаж байсан 2 хүнийг эрэн хайж байна"

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өчигдөр /2022.12.01/ 23:00 цагт шатахууны агуулах шатсан асуудлаар мэдээлэл хийлээ.

Аймгийн Засаг дарга Б.АЗЖАРГАЛ:

-Дархан сумын III багт байрлах шатахуун түгээх станцын агуулахад гал гарсан асуудлаар аймгийн онцгой комисс шуурхай хуралдлаа. Дуудлага 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний 09:21 цагт ирж эхний ээлжид Дархан-Уул аймгийн онцгой байдлын 54 дүгээр анги шуурхай очиж үүрэг гүйцэтгэсэн. Улмаар хойд бүсийн гал унтраар аврах ангиудыг нэмэлтээр татсан. Мөн Улаанбаатараас тоноглогдсон гурван хөөстэй машиныг авч ирсэн.

Нэмэлт бүрэлдэхүүнтэй найман цаг ажилласны эцэст галыг 18:44 цагт бүрэн унтраасан. АОК-ын хуралдаанаар үүссэн асуудалтай холбоотой дараагийн шатанд хэрхэх талаар хэлэлцлээ.

Холбогдох албаныхан ажлын хэсэг гаргаж мөн хуралдаж байна. Шатсан шатахууны агуулахад гурван хүн ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд нэг хүн газар дээрээ эрүүл мэндийн тусламж авах шаардлагатай болж, эмнэлэг рүү явж байхдаа нас барсан харамсалтай осол гарсан. Харин үлдсэн хоёр хүнийг эрэн хайх ажил үргэлжилж байна. Гал унтраах эхний ээлжийн арга хэмжээг авсан. Одоо үргэлжлүүлж шалгалтын ажлыг хийх учир албаныхан ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөх боломжгүй. Шалгалтын ажлын дараагаар эндсэн болон эрэн хайж байгаа хүмүүсийн ар гэрийнхэнтэй тус компани болон онцгой байдлын албанаас уулзалт зохион байгуулна.

Шатахуун түгээх станцын нөөцийн 2000 тонны, дотроо 650 орчим литр шатахуунтай сав дэлбэрсэн. Шаталт үүссэн сав онолоор 10-12 цагийн хугацаанд шатаж дуусах тооцоотой байсан бөгөөд ямартай ч галыг найман цагийн  дотор унтраасан.

Шаталт үүссэн шатахууны саваас зэргэлдээ зургаан сав байсан. Зургаан сав тус бүр нь 400 литрийн багтаамжтай. Эдгээр савуудад галыг халдаахгүй байх арга хэмжээ авч ажилласан. Мэргэжлийн анги нэгтгэлүүд хамтарч ажиллаж байгаа бөгөөд хариуцлагыг 100 хувь тус компанид даатгаж болохгүй. Тиймээс хамтарсан баг буюу Онцгой байдлын ерөнхий газар, АОК, Нийслэлийн онцгой комисс хамтарч ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Мөн тухайн компанийн мэргэжлийн инженер хүмүүсийг хамтарсан багт оролцуулсан. Учир нь урьд өмнө нь ийм аваар осол гарч байгаагүй учир дараагийн шатанд авах арга хэмжээг сайтар судалж байж авч хэрэгжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж