Өнөөдөр цаг агаар тогтуун байна

Хуучирсан мэдээ: 2022.12.02-нд нийтлэгдсэн

Өнөөдөр цаг агаар тогтуун байна

Өнөөдөр цаг агаар тогтуун байна

Цаг уур орчны шинжилгээний өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байхыг мэдээллээ.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -24…-29 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -18…-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -18…-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -19…-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -20…-22 градус хүйтэн байна.

17:00 цагт Улаанбаатарт: -26 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж