Цаг уур орчны шинжилгээний өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байхыг мэдээллээ. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -24…-29 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -18…-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -19…-21 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -20…-22 градус хүйтэн байна. |
17:00 цагт Улаанбаатарт: -26 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.