Герман, Бельги гэртээ харьж, Япон Испанийг номхотгов

Хуучирсан мэдээ: 2022.12.02-нд нийтлэгдсэн

Катар-2022

Герман, Бельги гэртээ харьж, Япон Испанийг номхотгов

Герман, Бельги гэртээ харьж, Япон Испанийг номхотгов

“Катар-2022” ДАШТ-ий хэсгийн гуравдугаар тойргийн ээлжит тоглолтууд боллоо.


ХОРВАТ 0 – 0 БЕЛЬГИ

Хорватын хөлбөмбөгийн алтан үеийнхэн Бельгийн алтан үетэй учраа таарсан. Бельги энэхүү тоглолтод заавал хожиж байж дараагийн шатанд шалгарах байв. Харамсалтай нь тоглолт эвийн гэрээгээр өндөрлөж, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт бельгичүүд нутаг буцлаа. Тэдэнд ялалт байгуулах боломж олдсон ч Ромелу Лукаку форм муутай байгаагаа харуулж, гоол оруулах сайхан боломжуудаа алдав.

Ер нь Бельгийн шигшээ багийн гол тоглогчид болох Эден Азар, Ромелу Лукаку нарын форм тун муу байгаа нь харагдсан.

Тоглолтын дараа Бельгийн дасгалжуулагч Роберто Мартинез “ДАШТ-ий тоглолтод ялна гэдэг амаргүй. Бид эхний хагаст өөрсдийнхөөрөө байж чадсангүй. Хоёр дахь тоглолтдоо ч ялагдсан байсан. Өнөөдөр бид бэлэн байж, гоолын боломж үүсгэж чадлаа. Харамсах зүйл алга. Бид хасагдлаа гэхдээ толгой цэх байх хэрэгтэй. Юри Тилеманс зэрэг залуу тамирчид гарч ирж байна. Манай алтан үеийнхэн дараагийн шинэ үеэ гаргаж ирж байна. Талбай дээрх нэрс бус тэдний үлдээсэн өвийг бид ярих хэрэгтэй” гэжээ.

Тус тоглолтын шилдгээр Лука Модрич тодорсон.

КАНАД 1 – 2 МОРОККО

Тэгвэл нөгөө талд Морокко Канадыг хожиж, нэг ч  хожигдолгүй хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарлаа. Энэхүү тоглолтод Хаким Зиеш, Эль Несири нар Мороккогоос гоолдсон бол Канадын нэр төрийн ганц гоолыг Агуэрд оруулжээ. ДАШТ-ий өмнө хэн ч Морокког Бельги, Хорватыг ардаа хийн энэ хэсгийг тэргүүлнэ гэж бодоогүй биз ээ.

Тус тоглолтын шилдгээр Ашраф Хакими тодорчээ.

ЯПОН 2 – 1 ИСПАНИ

Өмнөх тойрогт Коста Рикад хожигдсон Япон энэ удаад хүчирхэг Испанийг буулган авч, хэсгээ тэргүүллээ. Тоглолтын эхний гоолыг Испанийн Алвара Мората оруулсан ч хоёрдугаар үед Японоос Рицү Доан, Танака нар дараалан гоол оруулж, ялав.

Япон хэсгийнхээ хоёр том баг болох Испани, Германыг хожсон ч хамгийн сул гэж хэлж болохуйц Коста Рикад хожигдсон билээ. Ямартай ч Япон үхлийн хэсгийн тэргүүн багаар тодорч, дараагийн шатанд шалгарлаа.

Тус тоглолтын шилдгээр Ао Такама тодров.

КОСТА 2 – 4 ГЕРМАН

Нөгөө талд Япон хожсоноор Германы хүсэл мөрөөдөл, найдварыг үгүй хийв. Герман энэ тоглолтод хэдэн ч гоол оруулсан оноогоороо Япон, Испанийг гүйцэхээсээ өнгөрсөн байлаа. Ингэснээр 2014 оны дэлхийн аварга Герман 2018, 2022 онуудад дараалан хэсгийн шатнаас шалгарч чадсангүй.

Энэхүү тоглолтод Германаас Гнабри, Хавертц, Фуллкруг нар гоол оруулсан бол Коста Рикагаас Елцин, Варгас нар гоол оруулжээ.

Тус тоглолтын шилдгээр Кай Хавертц тодорчээ.

Ийнхүү хасагдах шатанд шалгарсан дараагийн дөрвөн баг тодорч, дараах байдлаар оноолт таарчээ.

  1. Нидерланд VS АНУ
  2. Англи VS Сенегал
  3. Аргентин VS Австрали
  4. Франц VS Польш
  5. Морокко VS Испани
  6. Япон VS Хорват
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж