НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Байгаль орчин, хөгжлийн хорооны 7 дугаар хуралдааны Сайд нарын түвшний хуралдааныг даргаллаа.
Энэ удаагийн хуралдаан нь “Ази, Номхон далайн бүс нутагт хамтын ажиллагаа, эв нэгдлийг хангах замаар эх дэлхийгээ хамгаалах нь” (Protecting our Planet through regional cooperation and solidarity in Asia and the Pacific) сэдвээр зохион байгуулагдаж байгаа ба уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хамгаалал, агаарын бохирдлыг бууруулах зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.
Хуралдаанаар бүс нутгийн байгаль орчин, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах шаардлагатайг онцолж байв. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Холбоотой мэдээ